Хан-Уул дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтэс болон тус дүүргийн Боловсролын хэлтэс, Улаан загалмайн хороо, Цагдаагийн 1 дүгээр хэлтэс, Онцгой байдлын хэлтэстэй хамтран Хүүхдийг зам тээврийн осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх, Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхэд хамгаалал, иргэдэд анхны тусламж үзүүлэх, гамшиг эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр харьяа дүүргийн нутагт үйл ажиллагаа явуулдаг Ерөнхий боловсролын сургууль, Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын багш нарыг чадавхжуулах ‘Сургагч багш’ бэлтгэх сургалтыг амжилттай зохион байгуулж байна.
Уг сургалтад Ерөнхий боловсролын 18 сургууль, сургуулийн өмнөх боловсролын байгууллагын 27 нийт 45 багш, сурган хүмүүжүүлэгч нар хамрагдаж байгаа бөгөөд осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хичээл заах эрх бүхий “Сургагч багш” болох юм.
Эх сурвалж: замын цагдаагийн алба