Тэшүүрчин С.Крамерын түүхэн ялалт

Хуучирсан мэдээ: 2018.02.12-нд нийтлэгдсэн

Тэшүүрчин С.Крамерын түүхэн ялалт

Тэшүүрчин С.Крамерын түүхэн ялалт

Гүйлтийн тэшүүрийн эрэгтэйчүүдийн 5000 метрийн уралдаанд Нидерландын тамирчин С.Крамер 6 мин 09.76 сек-н амжилтаар олимпийн рекорд шинэчлэн тогтоож аваргын алтан медалийг хүртлээ. С.Крамер ‘Пёнчан-2018’ олимпийн наадмын эрэгтэй 5000 м-н уралдаанд түрүүлснээр тэшүүрийн спортын бүх төрөл дундаас гурван олимп дарааллан аваргын алтан медаль хүртсэн анхны тамирчин боллоо.  Ингэхдээ тэр тухай бүрт нь олимпийн рекордыг шинэчилж байсан юм.

‘Ванкувер-2010’ олимпийн наадамд 6 мин 14.60 сек-ээр олимпийн рекордыг шинэчлэн алтан медаль хүртсэн бол ‘Сочи-2014’-д мөн аваргын алтан медалийг хүртэхдээ олимпийн рекордыг шинэчилж байсан. Тэгвэл мөнгөн медалийг түүний гол өрсөлдөгчөөр нэрлэгдэж байсан дэлхийн рекордыг эзэмшигч Нидерландад төрсөн Канад залуу Т.Блумен хүртсэн бол хүрэл медалийг Норвегийн С.Педерсен хүртлээ.

Гүйлтийн тэшүүрийн эрэгтэй 5000 м-н уралдааны медалийн эзэд

  1. С.Крамер (Нидерланд) – 6 мин 09.76 сек ОЛИМПИЙН РЕКОРД
  2. Т.Блумен (Канад) – 6 мин 11.616 сек
  3. С.Педерсен (Норвеги) – 6 мин 11.618 сек

Олимпийн наадмын тэшүүрийн спортын төрлүүдээс хоёр олимп дарааллан аваргын алтан медаль хүртэж байсан тамирчид нэлээд хэд бий. Эрэгтэй 500 м-н зайд Оросын Е.Гришин 1956, 1960 онд, Германы У.Мэй 1988, 1992 онд, 1000 м-н зайд АНУ-ын Ш.Дэвис 2006, 2010 онд, 1500 м-н зайд Финландын К.Тунберг 1924, 1928 онд, мөн Оросын Е.Гришин 1956, 1960 онд тус тус олимпийн аваргын алтан медалийг хүртэж байсан. Тэгвэл Нидерландын С.Крамер 5000 м-н уралдаанд анх удаагаа 3 олимп дарааллан аваргын алтан медаль хүртлээ.  

Медалийн эзэд

Б.БЯМБАБАЯР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж