Ф.Лох алдаа гаргаж, Австри залуу боломжийг ашиглав

Хуучирсан мэдээ: 2018.02.12-нд нийтлэгдсэн

Пёнчан-2018 өвлийн олимп

Ф.Лох алдаа гаргаж, Австри залуу боломжийг ашиглав

Ф.Лох алдаа гаргаж, Австри залуу боломжийг ашиглав

‘Пёнчан 2018’ өвлийн олимпийн наадмын гурав дахь өдрийн тэмцээн уралдаан үргэлжилж, медалийн эзэд тодорсоор байна. 

Люж чарганы эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд 50 жилийн дараа буюу 13 “цагаан” олимпийн дараа Австри улсаас аварга төрлөө. Уралдааныг 4-р гарааны өмнө алдарт Ф.Лох тэргүүлж 23 настай Австри залуу удаалж байв. Шийдвэрлэх 4-р гараа явагдахад Австрийн Д.Гляйршер 4-р байранд орсон бол Ф.Лох 19-р байранд орсон. Ингээд нийлбэр дүн гарахад Австрийн Д.Гляйршер 3 мин 10.702 сек-н амжилтаар олимпийн аварга цолыг хүртэж австричууд Пёнчаны олимпийн наадмаас анхны медалиа хүртлээ. Алдарт Ф.Лох 4-р гарааны үеэр тэнцвэрээ алдаж чарга замын хашлага шүргэж хурдыг нь сааруулсан. Энэ нь түүний амжилтыг хойш нь татах шалтгаан болж гурван олимп дарааллан түрүүлсэн анхны люж чарганы тамирчин болох мөрөөдөл нь замхарсан.

Эрэгтэй ганцаарчилсан люж чарганы медалийн эзэд:

  1. Д.Гляйршер (Австри) – 3 мин 10.702 сек
  2. К.Маздзер (АНУ) – 3 мин 10.728 сек
  3. Й.Людвиг (Герман) – 3 мин 10.932 сек

Америкууд анх удаагаа люж чарганы эрэгтэй ганцаарчилсан төрөлд медаль хүртэж байна. АНУ-ын тамиричн К.Маздзер 2 болон 3 дахь гараанд маш сайн уралдсан нь түүнийг медалийн төлөө өрсөлдөх боломжийг нээж өгсөн юм. Харин өндөр амжилт үзүүлэх магадлалтай ДАШТ-ний 3 мөнгөн медальт Оросын олимпийн багийн Р.Репилов, С.Павличенко, ДАШТ-ний хошой алт, хошой хүрэл медальт Австрийн В.Киндл нар медалийн тавцан дээр гарч чадсангүй.

Германы алдарт тамирчин Ф.Лох

Олимпийн аварга Австрийн Д.Гляршейр

Люж чарганы медалийн эзэд:

Б.БЯМБАБАЯР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж