Лондон хотын нисэх буудлын орчмоос II дайны үеийн тэсрэх бөмбөг олджээ | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Лондон хотын нисэх буудлын орчмоос II дайны үеийн тэсрэх бөмбөг олджээ

Лондон хотын нисэх буудлын орчмоос II дайны үеийн тэсрэх бөмбөг олджээ

Лондон хотод барилгын ажил явуулж байсан ажилчид Темза мөрний ойролцоогоос дэлхийн хоёрдугаар дайны үеийн тэсрэх бөмбөг булаастай байхыг олсон тул Лондон хотын нисэх буудлыг өчигдөр /2018.02.11/ түр хаасан байна. Тэсрэх бөмбөгийн аюулгүй болгохын тулд 214 метрийн бүсийг хамгаалалтад авчээ.

Барилгын ажилтнууд тэсрэх бөмбөг олсны дараа Лондон хотын цагдаагийн газарт дуудлага өгсөн байна. Тэсрэх бөмбөгийг шинжлүүлэхээр Хатан хааны тэнгисийн цэргийн албан хаагчдыг мөн дуудсан ажээ. Тэсрэх бөмбөгийг аюулгүй болгож, олны хөлөөс зайлуулахаар Лондон хотын цагдаагийн газар, Хатан хааны тэнгисийн цэргийн алба болон нисэх буудлууд хамтран ажиллаж байна.

Лондон хотын нисэх буудал хотын зүүн дүүрэгт оршдог.  Дэлхийн хоёрдугаар дайны үед аж үйлдвэржсэн, хүн амын нягтаршил ихтэй газрын нэг байсан тус газарт одоо нисэх буудлын зогсоол байдаг ажээ.

Лондон хотын нисэх буудал нь Хитроугийн нисэх буудлаас хэмжээгээр жижиг боловч Их Британиас Европ, АНУ руу зорчдог бизнесменүүдийн хөл тасардаггүй газар юм.

Эх сурвалж: CNN

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс