Новак Жокович шинэ рекорд тогтоов

Хуучирсан мэдээ: 2011.08.15-нд нийтлэгдсэн

Новак Жокович шинэ рекорд тогтоов

Канадын Монреаль хотноо болсон талбайн теннисний “Рожерсын цом”-д Новак Жокович түрүүлснээр нэгэн шинэ амжилтын эзэн боллоо. Рожерсын цом түүний хувьд энэ улиралд хүртэж буй Masters ангилалд багтах тэмцээний тав дахь цом бөгөөд өмнө нь ийм амжилт гаргаж байсан теннисчин үгүй юм. 

Тэрбээр шигшээ тоглолтод АНУ-ын теннисчин, дэлхийн чансааны зургаад эрэмбэлэгддэг Мерди Фиштэй гурван үеийн турш тоглож, 6-2; 3-6; 6-4 харьцаатай буулган авчээ. Ингэснээр тэрбээр өөрийн 27 дахь, энэ улирлын ес дэх түрүүгээ авч байгаа юм.

Мөн Канадын Торонто хотод эмэгтэйчүүдийн “Рожерсын цом”-ын тэмцээний финалд АНУ-ын Серена Уилльямс Австралийн теннисчин, WTA-ын дэлхийн чансааны зургаа дахь теннисчин Саманта Стотурыг хоёр үеийн турш 6-4; 6-2 харьцаатай хожлоо. Тэрбээр 2011 он гарсаар хоёр дахь цомоо хүртэж байгаа бөгөөд хоёр долоо хоногийн өмнө “Стэнфордын цом”-д түрүүлсэн билээ.

Б.Ойнбилэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж