TAFISA-ийн Азийн бүсийн чуулганд Монголын төлөөлөгчдийг урив

Хуучирсан мэдээ: 2018.02.12-нд нийтлэгдсэн

TAFISA-ийн Азийн бүсийн чуулганд Монголын төлөөлөгчдийг урив

TAFISA-ийн Азийн бүсийн чуулганд Монголын төлөөлөгчдийг урив

МҮОХ-ны ерөнхийлөгч Д.Загдсүрэн тэргүүтэй төлөөлөгчид TAFISA буюу "Спорт бүхний төлөө" Олон улсын холбооны ерөнхийлөгч, доктор Чан Жу Хотой уулзалт хийлээ. Ноён Чан Жу Хо 2004 оноос хойш тус байгууллагын үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, хамтран ажиллаж буй МҮОХ-нд талархал илэрхийлэн, 2018 оны зургадугаар сард Хонгконгод болох Азийн бүсийн чуулганд оролцохыг урилаа.

МҮОХ-ны ерөнхийлөгч Д.Загдсүрэн өнгөрсөн оны арваннэгдүгээр сард болсон ээлжит чуулганаар ерөнхийлөгчөөр улиран сонгогдсонд нь баяр хүргэж, цаашид бүх нийтийн спортын боловсрол, олимпийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх үйлсэд өргөн хүрээнд хамтран ажиллана гэдэгтээ итгэлтэй байгаагаа илэрхийлэв.

Эх сурвалж: МҮОХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж