Оросын уран гулгалтын баг мөнгөн медаль хүртлээ

Хуучирсан мэдээ: 2018.02.12-нд нийтлэгдсэн

Пёнчан-2018 өвлийн олимп

Оросын уран гулгалтын баг мөнгөн медаль хүртлээ

Оросын уран гулгалтын баг мөнгөн медаль хүртлээ

“Пёнчан 2018” өвлийн олимпийн XXIII наадмын гурав дахь өдрийн тэмцээн эхэлж, эхнээсээ зарим төрөлд медалийн эзэд тодорлоо.

Уран гулгалтын багийн төрөл олимпийн наадмын нээлтийн өдөр буюу өнгөрөгч баасан гаригаас эхэлсэн. Өнөөдөр эрэгтэй, эмэгтэй ганцаарчилсан болон бүжгийн хосын чөлөөт үзүүлбэр болж, медальтнууд тодорлоо.

Ингээд багийн төрлийг Канад 73 оноогоор тэргүүлж, Оросын олимпийн баг 66 оноогоор мөнгө, АНУ-ын баг 62 оноогоор хүрэл медаль хүртлээ. Финалд үлдээд байсан Итали, Японы баг медалиас мултарлаа.

Багийн төрөлд 10 баг өрсөлдсөнөөс өчигдрийн үзүүлбэрийн дараа БНХАУ, Герман, Израйль, Франц болон БНСУ хасагдсан юм.

Дэлгэрэнгүй мэдээллийг эргэн хүргэнэ.  

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж