Өвлийн анхны олимпоос эхлэн хөтөлбөрт багтсан төрлийн нэг бол яахын аргагүй Цанын харайлт буюу трамплин харайлт билээ. Цанын харайлтын эрэгтэйчүүдийн ганцаарчилсан уулын уруу буух төрөлд хэний ч санаанд оромгүй үйл явдал болсон юм. Тухайлбал Пёнчанд медалийн тавцан гарах магадлалтай Сочид энэ төрөлд түрүүлж байсан Польшийн Камил Стох 105.5 фут буюу 249.3метр харайн шагналт 4-р байранд шалгарсан бол олимпийн өмнөхөн дэлхийн аваргад дэлхийн рекордыг шинэчилсэн Норвегийн Роберт Юханссон 249.7 метр харайн хүрэл медаль дээр буужээ. Тэгвэл Роберт Юханссоны нутаг нэгт 2018 оны дэлхийн аварга Йоханн Андре Форфанг 250.9 метр харайн мөнгө медаль хүртэхээр болсон бөгөөд эдгээр нэр дурдсан тамирчдын харайлт хийх үед салхины чиглэл эсрэг чигт байсан бол Германы цаначин Андреас Веллингерийг харайх үед чиглэл өөрчлөгдсний ачаар тэрээр 259.3 метр харайн Сочид багийн төрөлд авсан медалийн цуглуулгадаа нэмж ганцаарчилсан төрлийн алтан медаль нэмлээ.
Ю.ЧИНБАЯР