Ангела Меркел залуу сайд нараар Засгийн газар бүрдүүлнэ

Хуучирсан мэдээ: 2018.02.12-нд нийтлэгдсэн

Ангела Меркел залуу сайд нараар Засгийн газар бүрдүүлнэ

Ангела Меркел залуу сайд нараар Засгийн газар бүрдүүлнэ

Германы Канцлер Ангела Меркел намынхаа залуу гишүүдийг шинэ Засгийн газарт сайдаар ажиллахыг уриалжээ.

Тэрбээр Германы телевизэд өгсөн ярилцлагадаа "Шинэ Засгийн газраа бид туршлагатай улс төрчдөөс гадна залуу сайд нараар бүрдүүлэхийг хүсч байна" гэжээ.

Ангела Меркел төвийн-зүүний үзэл баримтлалт Социал демократ намтай эвсэл байгуулах хэлэлцээ мухардалд орж, олон сар гацсаны эцэст зөвшилцөлд хүрсэн юм. Гэвч Ангела Меркелийн Христийн ардчилсан холбоо нам Социал демократ намтай хамтарч, ирэх дөрвөн жил засаг барихын тулд Социал демократ намын 460,000 гишүүний дунд санал хураалт явуулах ёстой ажээ.

Өнгөрсөн баасан гаригт Социал демократ намын дарга Мартин Шульц шинэ Засгийн газарт гадаад харилцааны сайдаар ажиллахаас татгалзахдаа  албан тушаал хэлэлцэж, шинэ эвслийг эрсдэлд оруулахыг хүсэхгүй байна гэсэн юм.

Ангела Меркел "Бид одоо шинэ баг бүрдүүлж чадна гэдгээ харуулах хэрэгтэй" хэмээн шинэ Засгийн газарт ажиллах зургаан сайдын нэрийг дэвшүүлжээ. Гэвч Христийн ардчилсан намын зарим гишүүд сангийн сайд зэрэг үндсэн үүрэг бүхий яамд Социал демократ намд очсонд дурамжхан байгаа ажээ.

Германы эвслийн Засгийн газарт Социал демократ намын Олаф Шольц сангийн сайдаар ажиллах магадлал өндөр байгаа юм.

Тэрбээр өнгөрсөн бямба гаригт мэдэгдэл хийхдээ ХБНГУ  сангийн сайд асан Вольфганг Шойблийн төсвийн тогтвортой бодлогыг баримтлах ёстой гэжээ.

Эх сурвалж: BBC

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж