Монголын таеквондогийн үндэсний шигшээ багийн тамирчид Индонез улсын Жакарта хотод болсон "18 th Asian Games Invitation Tournament" тэмцээнд амжилттай оролцлоо. Тодруулбал, "Алдар" спорт хорооны таван тамирчин тус тэмцээнд өрсөлдөж, нэг алт, хүрэл медаль хүртжээ.
Тус тэмцээний эрэгтэйчүүдийн 68 кг-д П.Тэмүүжин өчигдөр /2018.02.11/ алтан медаль хүртжээ. Тэрбээр аваргын төлөөх тоглолтод БНСУ-ын тамирчныг 47:24-өөр хожсон байна. Ингэхдээ Малайз улсын тамирчинтай тулалдаж өрсөлдөгчөө илт давуугаар хожиж уг тэмцээнд аваргалжээ.
Мөн эрэгтэйчүүдийн 58 кг-д Азийн наадмын хүрэл медальт М.Түмэнбаяр, эмэгтэйчүүдийн 53 кг-д өсвөр үеийн ДАШТ-ий хүрэл медальт Б.Намуун нар хүрэл медалийн эзэн боллоо.
Э.Ариун