Трамп: Израйль, Палестины аль алин нь энхийн хэлэлцээ байгуулахыг хүсэхгүй байна

Хуучирсан мэдээ: 2018.02.12-нд нийтлэгдсэн

Трамп: Израйль, Палестины аль алин нь энхийн хэлэлцээ байгуулахыг хүсэхгүй байна

Трамп: Израйль, Палестины аль алин нь энхийн хэлэлцээ байгуулахыг хүсэхгүй байна

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Израйль-Палестины хооронд энхийн хэлэлцээ байгуулахад эцсийн хугацаа хэлэхээс татгалзжээ. Израйлийн нэгэн сонинд өгсөн ярилцлагадаа Трамп “Хоёр талын алин нь ч  энхийн хэлэлцээ байгуулах сонирхолгүй байна. Гэхдээ юу болохыг харж байя” гэжээ.

Трампын засаг захиргаа Иерусалимыг Израйлийн нийслэл хэмээн хүлээн зөвшөөрснөөр Израйль-Палестины хооронд энхийн хэлэлцээ байгуулахад гол үүрэг гүйцэтгэх тухай АНУ-ын гадаад бодлогын тэргүүн шугамаас ухарсан. НҮБ болон олон улс Трампын засаг захиргааны энэ алхмыг буруутгасан.

Давост болсон Дэлхийн эдийн засгийн чуулганд хэлсэн үгэндээ Трамп “Иерусалимын асуудал  шийдэгдсэн ” хэмээн хэлсэн юм.

Тэрбээр Израйлийн сонинд өгсөн ярилцлагад энэ үгээ дахин давтаж ‘Иерусалим бол Израйлийн нийслэл гэдгийг би тодорхой хэлсэн. Миний бодлоор энхийн хэлэлцээ байгуулж, бие биедээ буулт хийх нь хоёр талын аль алинд амаргүй хэрэг” гэжээ.

Эх сурвалж: CNN

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж