Сноубордын слоупстайлд америкууд түрүүгээ алдсангүй

Хуучирсан мэдээ: 2018.02.12-нд нийтлэгдсэн

Пёнчан-2018 өвлийн олимп

Сноубордын слоупстайлд америкууд түрүүгээ алдсангүй

Сноубордын слоупстайлд америкууд түрүүгээ алдсангүй

‘Пёнчан 2018’ өвлийн олимпийн XXIII наадмын хоёр дахь өдөр буюу өчигдөр олон төрөлд аваргууд тодорсон. Өвлийн спортын сонирхолтой төрлийн нэг болох Сноубордын Слоупстайл төрлийн медалийн эзэд тодорсныг хүргэе. 

‘Сочи-2014’ өвлийн олимпоос эхлэн Сноубордын Слоупстайл төрөл багтах болсноор эктрим спортын хамгийн том тэмцээн болох X-GAMESийн шилдэг оддууд Пёнчанд хуран цуглахаар болсон юм. Өчигдөр Пёнчаны задгай Финикс Паркад Сноубордын Слоупстайлын урьдчилсан шат болон финалын уралдаан болж, медалийн эзэд тодорлоо. Урьдчилсан шатанд 3-р байраар финалд арай чүү шалгарсан Нэгдсэн улсын тамирчин Рэдмонд Жерард финалын гурав дахь оролдлогоо гүйцэтгэхэдээ  87.16 оноог  шүүгчдээс авснаар энэ төрөлд америкчууд дэлхийд  дахин тэргүүлдэг гэдгийг батлан харуулж алтан медалийн эзэн боллоо.

Тэгвэл 2014 оны өвлийн X-Games тоглолтын слоупстайлын төрлийн аварга Канадын Макс Пэррот мөн л сүүлийн оролдлогоор 86 оноо аван мөнгөн медаль хүртсэн бол одоогоос жилийн өмнө тэмцээний үеэр осолдон хүнд бэртэж байсан Сочигийн олимпийн хүрэл медальт Канадын Марк Макморрис  85.20 оноогоор сүүлийн хоёр олимп дараалан хүрэл медаль зүүлээ.

Ю.ЧИНБАЯР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж