БСШУС-ын сайд 157 тендерийг орон нутагт шилжүүлжээ

Хуучирсан мэдээ: 2018.02.12-нд нийтлэгдсэн

БСШУС-ын сайд 157 тендерийг орон нутагт шилжүүлжээ

БСШУС-ын сайд 157  тендерийг орон нутагт шилжүүлжээ

Боловсролын салбарын “гажиг” болсон нэг асуудал бол яам  төрөөс зарлаж буй тендер, түүнтэй хамааралтай ажилд оролцдог явдал байв. Сургалтын чанар, хүүхдийн төлөвшил, соёлын асуудал зэрэг үндсэн ажлаасаа илүү барилгын тендер сонгон шалгаруулалт тойрсон ажилд дийлэнх цагаа зарцуулдаг байсан нь нууц биш. Үүнийг дагаад эрх ашгийн зөрчил, авлига хээл хахуулийн асуудал гардаг. Тус яаманд олон жил ажилласан газар, хэлтсийн дарга нар бол сайдаасаа том эрх мэдэлтэй болчихсон байдаг ч гэлцдэг. Тэгвэл Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа 2018 оны “Эрх шилжүүлэх тухай” тушаал гаргаж, нийтдээ 252.3 тэрбум төгрөгийн өртөг бүхий 157 төсөл, тендер зарлах, зохион байгуулах эрхийг  Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар, аймаг, нийслэлийн Засаг даргад шилжүүлэхээр болсон байна. Реформийн шинжтэй энэ шийдвэр нь олон эерэг үр дагавартай. Нэгдүгээрт, яамны удирдлагууд тендер тойрч бужигнахгүй, үндсэн ажилдаа анхаарна, Хоёрдугаарт, цэцэг, сургуулийн барилгууд тендерийн асуудлаас болж барилгын ажил намар эхэлдэг явдал эцэслэгдэж, түргэн хугацаанд баригдаж дуусна, Гуравдугаарт, ил тод, нээлттэй болно. Тиймээс  боловсролын салбарт байгаагүй шинэ хандлага, реформ гэж дүгнэхэд буруудахгүй. Мэдээж, барилга барьснаар сурагчдын сурлага, хүмүүжил илтэд сайжирна гэсэн үг биш, харин аюулгүй, тохилог, хүртээмжтэй орчинд суралцах орчноор хангах төр засгийн хариуцлагыг яамны зүгээс ийм байдлаар шийдвэрлэж байгаа нь оновчтой шийдэл мөн.

Дээрх ажлын үр дүнд 2019 онд гурван ээлжээр хичээллэж байгаа сургуулиуд хоёр ээлжинд бүрэн шилжинэ, мөн Боловсролын салбарт ирэх хоёр жилд “Хүүхэд бүр цэцэрлэгт” хөтөлбөрийг хэрэгжүүлж, улсын хэмжээнд 127 цэцэрлэгийн барилгыг барихаар  БСШУС-ын яам төлөвлөж байгаа аж. 2018 оны хувьд сургууль 13, цэцэрлэг 23, дотуур байр 7, спорт заал 10 шинээр ашиглалтад орох ажээ.

Ингээд эрх шилжүүлсэн төсөл хөтөлбөрийн мэдээллийг тоймлон хүргэе

Эрх шилжүүлсэн байгууллага, аймаг, нийслэл

Төсөл, арга хэмжээний тоо

Төсөвт өртөг

Санхүүжих дүн

1

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт

54

       62,548.20

       29,482.30

2

Улаанбаатар

48

     106,887.00

       47,156.30

3

Орон нутагт эрх шилжсэн

55

       82,872.40

       41,623.80

Архангай

Баян-Өлгий

1

        3,500.00

        2,000.00

Баянхонгор

8

      12,091.90

        5,946.40

Булган

2

        2,874.50

        1,504.40

Говь-Алтай

3

        4,200.00

        2,600.00

Говьсүмбэр

Дархан-Уул

1

           900.00

           900.00

Дорноговь

3

        3,842.20

        1,250.00

Дорнод

2

        2,867.50

        1,300.00

Дундговь

Завхан

1

           434.00

           434.00

Орхон

2

        5,897.20

        4,000.00

Өвөрхангай

11

      12,200.00

        6,850.00

Өмнөговь

5

        7,240.00

        3,603.90

Сүхбаатар

1

        6,000.00

1,000.00

Сэлэнгэ

1

        1,200.00

        1,200.00

Төв

5

        6,326.30

        3,296.30

Увс

3

        5,320.00

        2,860.00

Ховд

3

        7,500.00

        2,400.00

Хөвсгөл

Хэнтий

3

 478.80

           478.80

НИЙТ ЭРХ ШИЛЖСЭН ДҮН

157

    252,307.60

    118,262.40

Э.СҮРЭН

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж