АНУ-ын Нью Йорк мужийн прокурорууд “Харви Уэйстэйн” компанийг эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалаагүй хэмээн шүүхэд өгчээ.
Холливуудын продюсер Харви Уэйнстэйний эсрэг олон эмэгтэй бэлгийн дарамт учруулсан, хүчиндсэн гэдэг гомдол гаргаад байгаа билээ. Гэвч Холливуудын “Харви Уэйнстэйн” кино компанийн үүсгэн байгуулагч тэрбээр үүнийг үгүйсгэж, нэг ч хэргийг хүлээхгүй гэсэн юм.
Нью Йорк мужийн ерөнхий прокурор Харви Уэйнстэйнтэй холбоотой энэ хэргийг дөрвөн сар мөрдөн шалгасны эцэст компанийг шүүхэд өгсөн байна.
Нью Йорк мужийн ерөнхий прокурор Эрик Шнайдерман өчигдөр “Харви Уэйнстэй” компани, Харви Уэйнстэйн болон түүний дүү Роберт Уэйнстэйн нарыг эсрэг шүүхэд гомдол гаргасан тухай мэдэгджээ.
Шнайдерман мэдэгдэлдээ ‘Нью Йоркийн иргэн бүр ажлын байран дээрх бэлгийн болон аливаа дарамт, хүчирхийлэл, айдсаас ангид байж, ажиллаж хөдөлмөрлөх эрхтэй. “Харви Уэйнстэйн” компани хохирогчдод нөхөн төлбөр өгөх ёстой” гэжээ.
Харви Уэйнстейн олон жүжигчин бүсгүйд бэлгийн дарамт учруулсан хэрэг мандсаны дараа компанийг 500 сая ам.доллараар худалдах тухай яриа гарчээ.
Эх сурвалж: BBC