Хятадын эрчим хүчний хомсдол 70 ГВт-д хүрнэ

Хуучирсан мэдээ: 2011.08.15-нд нийтлэгдсэн

Хятадын эрчим хүчний хомсдол 70 ГВт-д хүрнэ

Хятадад энэ зун тохиож буй эрчим хүчний хомсдол ирэх жилүүдэд бүр ч ноцтой байдалд хүрэх талаар тус улсын эрчим хүчний зөвлөлийн дэд дарга Вэй Шаофэнг өнгөрсөн баасан гаригт мэдээлжээ. 

Түүний хэлснээр бол, тус улсад ирэх онд 50 ГВт-ын, 2013 онд байдал улам хүндэрч, 70 ГВт-ын эрчим хүчний хомсдол учирч болзошгүйг тэмдэглэжээ.

Хятадад сүүлийн зургаан жилийн өмнөөс эхлээд эрчим хүчний хомсдол үлэмж хэмжээнд хүрэх болсон байна. 2005 онд тус улсад 25 ГВт-ын, 2008 онд 36 ГВт эрчим хүчний хомсдол нүүрлэжээ.

Энэ зун Хятад улс 40 ГВт цахилгааны хомсдолд орох тооцоог өмнөх дөрөвдүгээр сарын сүүлээр гаргасан бөгөөд намар, өвөл уг байдал хэвээр үргэлжлэхийг  Вэй Шаофэнг анхааруулжээ.

Хятадад цахилгааны нийлүүлэлт нь эрэлтээ гүйцэхгүй байгаа ч хэрэглээ улам өссөөр байгаа юм. Тус улсын эрчим хүчний хэрэглээ 2011 оны эхний хагас жилд 2.2 их наяд КВт/цаг байсан нь өмнөх жилийнхээс 12 хувиар өссөн үзүүлэлт ажээ.

2009 оны дүнгээр Хятадын цахилгаан үйлдвэрлэлийн суурилагдсан хүчин чадал 874 ГВт байсан бөгөөд үүний 80 хувь нь дулааны цахилгаан станцаас хамаарч буй юм.

Б.Төгс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж