Оросын түүхийн музей хоёр өдөр үнэгүй ажиллав

Хуучирсан мэдээ: 2018.02.12-нд нийтлэгдсэн

Оросын түүхийн музей хоёр өдөр үнэгүй ажиллав

Оросын түүхийн музей хоёр өдөр үнэгүй ажиллав

Байгуулагдсаныхаа 146 жилийн ойг тохиолдуулан Оросын түүхийн музей өнгөрсөн амралтын өдрүүдэд /2018.02.10-11/ үнэ төлбөргүй иргэдэд үйлчиллээ. Оросын түүхийн музей нь Москва хотын төв талбай болох Улаан талбайд байрладаг.

Ойдоо зориулж музейн захиргааны зүгээс олон төрлийн тусгай хөтөлбөр бэлтгэсэн байна. Тухайлбал, славян үсгийн каллиграф бичих, үндэсний хээ угалз хатгах, шаазан эдлэлийг чимэглэх боломжийг иргэдэд олгожээ. Мөн хүүхдүүдэд зориулан “Ромео, Жульетта” жүжгийг дундын зууны үеийн хүүхэлдэйн дүрээр бүтээн үзүүлсэн байна.

Мөн үндэсний зэр зэвсэг, хувцас эдлэлийг хэрхэн хийдэг талаарх танин мэдэхүйн үзүүлбэрүүдийг бэлтгэсэн байна.

Эх сурвалж: РИА НОВОСТИ
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж