Орос, Хятадын хил дээр чөлөөт бүс нээнэ

Хуучирсан мэдээ: 2018.02.12-нд нийтлэгдсэн

Орос, Хятадын хил дээр чөлөөт бүс нээнэ

Орос, Хятадын хил дээр чөлөөт бүс нээнэ

Хил дамнасан эдийн засгийн чөлөөт бүс байгуулах тухай ОХУ болон БНХАУ-ын холбогдох албад ярилцаж байна. Энэ нь Оросын Приморийн хязгаарын хилийн Пограничный боомт болон Хятадын Суйфэньх хотуудын хооронд байх бөгөөд энэ чөлөөт бүсэд 1,5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийгдэх урьдчилсан тооцоо гарсан хэмээн ОХУ-ын Зүүн хязгаарын хөгжлийн яам мэдээллээ.

Чөлөөт бүс байгуулах асуудал ОХУ-ын Алс Дорнод, Байгалийн хязгаар, БНХАУ-ын Зүүн хойд хэсгийг хөгжүүлэх Засгийн газар хоорондын хамтарсан хуралдааны үеэр яригдсан байна. Хуралдаан Харбин хотод болсон бөгөөд хуралдааныг ОХУ-ын Ерөнхийлөгчийн Алс Дорнодын асуудал хариуцсан Бүрэн эрхт төлөөлөгч Юрий Трутнев, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн орлогч дарга Ван Ян нар даргалсан байна.

Чөлөөт бүс нь нийтдээ 413 гектар талбайг хамрахаас 233 гектар нь Оросын, 180 гектар нь Хятадын нутагт байх юм. Энэ бүсэд татварын хөнгөлөлт үзүүлж, хөрөнгө оруулалт, үйлчилгээ, иргэдийн зорчих хөдөлгөөн хүртэл чөлөөтэй байхаар яригдаж байгаа юм.

Эх сурвалж: РИА НОВОСТИ
 

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж