Оросын залуучууд хамтран амьдрахыг илүүд үзэж байна

Хуучирсан мэдээ: 2018.02.12-нд нийтлэгдсэн

Оросын залуучууд хамтран амьдрахыг илүүд үзэж байна

Оросын залуучууд хамтран амьдрахыг илүүд үзэж байна

Гэр бүлээ баталгаажуулах тийм ч шаардлагатай зүйл биш гэж ВЦИОМ төвийн судалгаанд оролцсон хүний тал хувь нь үзсэн байна.

Гэрлэлтээ батлуулалгүйгээр амьдрахыг хүсэгчид улам олширч байгааг тус төв онцлов. Тухайлбал, энэ удаагийн судалгаанд оролцсон 18-24 насны хүмүүсийн 59 хувь гэрлэлтээ батлуулах албагүй гэж үзжээ.

Гэвч хэрвээ хоёроос дээш тооны хүүхэдтэй бол гэр бүлээ батлуулсан нь зөв хэмээн 71 хувь нь хариулсан байна. 

Энэ оны нэгдүгээр сард хэрвээ таван жил хамтран амьдарсан бол үүнийг баталгаат гэр бүл гэж үзэх хуулийн төсөл ОХУ-ын Төрийн Дум-д өргөн баригдсан ч дэмжлэг авалгүй буцаагдсан юм.
 

Эх сурвалж: РИА НОВОСТИ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж