Ньюс хөтөч: Эко автомашин импортлогчдын холбоо хэвлэлд хандлаа

Хуучирсан мэдээ: 2018.02.12-нд нийтлэгдсэн

НЬЮС ХӨТӨЧ

Ньюс хөтөч: Эко автомашин импортлогчдын холбоо хэвлэлд хандлаа

Ньюс хөтөч: Эко автомашин импортлогчдын холбоо хэвлэлд хандлаа

ХОТЫН ЦАГ АГААР

Өнөөдөр ихэнх нутгаар хүйтний эрч сулрах боловч хоёрдугаар сарын 13-нд төв болон зүүн аймгуудын нутгаар цас орж, зөөлөн цасан шуурга шуурч, нутгийн зүүн хагаст хүйтэрнэ. Улаанбаатарт үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 27-29 градус, бусад хэсгээр 21-23 градус, өдөртөө 8-10 градус хүйтэн байна.

ӨНӨӨДӨР БОЛОХ ҮЙЛ ЯВДАЛ

10.00

  • Баянгол дүүргээс зохион явуулж буй Замын хөдөлгөөний аюулгүй байдлын төлөө хамтдаа анхдугаар зөвлөгөөн болно.

11.00

  • НИТХ-ын дарга нийслэл, дүүргийн газрын албадад үүрэг чиглэл өгч, уулзана. "Хангарди" ордны 14 давхарт уулзалт болно. НИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлын тогтоолоор өнгөрсөн сард ‘Газрын Харилцаа’ Олон нийтийн нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгуулсан. Энэ ажлын хүрээнд иргэдээс 500 гаруй өргөдөл гомдол ирсний 70 хувь нь газрын албаны удирдлага, зохион байгуулалт, ажилтнуудын ёс зүй, хүнд сурталтай холбоотой байжээ.
  • Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны хурлын танхимд ‘Ил тод, хариуцлагатай уул уурхай’ хэвлэлийн бага хуралтай.
  • "Хүрхрээ үндэсний лиг"-ийн аварга "Эрчим" клуб Азийн хөлбөмбөгийн холбооны цомын тэмцээний урьдчилсан шатны тоглолтод БНАСАУ-ын "Хуапул" багтай өрсөлдөх гэж байна. Тоглолтын талаар Монголын хөлбөмбөгийн холбооны байранд мэдээлэл хийнэ.

11.30

  • "Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд МАХН-ын удирдлагууд Их чуулгантай холбоотой цаг үеийн асуудлаар хэвлэлийн бага хурал зарлалаа.
  • МYЭХ-ны тэргүүн дээд шагнал болох "Хөдөлмөрийн хүний төлөө" шагнал гардуулах ёслол МYЭХ-ны хурлын танхимд болно.

12.00

  • MN мэдээллийн төвд импортын автомашины бичиг баримт олголтын асуудлаар "Эко автомашин импортлогчдын холбоо"-ноос хэвлэлийн бага хурал зарлажээ.
  • Цус сэлбэлт судлалын үндэсний төвд “Сайн дурын авлагагүй цусны донорын эгнээг өргөжүүлэх хэвлэл мэдээллийн кампанит ажил”-ын нээлтийн үйл ажиллагаа болно.
  • Тарвалин хийдийн нэрэмжит сумын цолтой болон залуу бөхчүүдийн ээлжит барилдаан Бөхийн өргөөнд болно.
  • Автомашины их гэрлийн тусгалыг зөв болгон өөрчлөх ажил өнөөдрөөс орон даяар эхэлж байна. Энэ талаар Сонгинохайрханы техникийн хяналтын үзлэгийн төвд мэдээлэл өгнө.

18.30

  • Философич С.Молор-Эрдэнийн шинэ номын нээлт, танилцуулга "Улаанбаатар" зочид буудал 6 давхарт болно.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж