Хакүхо М.Даваажаргалд Хөдөлмөрийн баатар цол хүртээв (2015.02.17)

Хуучирсан мэдээ: 2018.02.12-нд нийтлэгдсэн

ЭНЭ 7 ХОНОГ ТҮҮХЭНД

Хакүхо М.Даваажаргалд Хөдөлмөрийн баатар цол хүртээв (2015.02.17)

II.12-II.18

1912.02.16 Улиастай хотыг манжийн дарлалаас чөлөөллөө.

1913.02.16 Цэргийг бэлтгэн сургах тухай Орос, Монголын хэлэлцээр байгуулагдав.

1921.02.15 Нийслэл хүрээг Барон Унгерний цэрэг эзлэв. Тэд гамингийн цэргийг хүрээнээс үлдэн хөөж, Богд хаан болон шоронд хоригдож байсан ноёд, лам нарыг суллажээ.

1923.02.16 Нийслэл хүрээнд анхны дунд сургууль болох Нэгдүгээр сургууль байгуулагдав.

1925.02.13 Биеийн хүчээ үнэлэгчдийн дүрэм батлав. Ингэснээр Монгол Улсад хөдөлмөрийн анхны хуулийн үндэс бүрэлдэн тогтож, тэр дүрэм нь биеийн хүчээ үнэлж амьдрах хүмүүсийн ашиг сонирхлыг хамгаалах болов.

1929.02.15 Богд ба бусад хутагт хувилгаадын хойд дүрийг дахин тодруулах явдлыг зогсоох шийдвэр гаргав.

1946.02.13 БНМАУ Дундад иргэн улс /Хятад/-ын хооронд дипломат харилцаа тогтоох тухай нот бичиг солилцов.

1990.02.18 МоАХ-ны анхдугаар Их хурал МҮЭСТО-нд болов. МоАХ-ны улс төрийн илтгэлийг хэлэлцэв. МоАХ-ны Их хурлаас “Эрх баригч намын төв хорооноос шууд томилогдсон, ард түмний итгэл найдварыг биелүүлж чадаагүйгээ харуулсан Сайд нарын зөвлөлийг огцруулж, АИХ-ыг тараах” тухай шаардлага гаргажээ.

2004.02.18 Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабанди “Монголын нууц товч”’-г мөнхөд эрхэмлэн дээдлэх тухай зарлиг гаргав.

2011.02.14 Хүрлээр цутгаж, засварласан Д.Сүхбаатарын хөшөөг төв талбайд суурилуулж эхлэв.

2011.02.17 Үндэсний эрх чөлөөний 100 жилийн ойг тохиолдуулан Их Очирваань шүтээнийг равнайлах ёслол Гандантэгчэнлин хийдийн Жанрайсиг дацанд болов.

2011.02.18 ҮАБЗ-ийн Ажлын албаны дарга Б.Хурцын шүүх хурал Лондон хотноо болов. Б.Хурцыг олон улсын эрхзүйн хэм хэмжээ зөрчин, гүйцэтгэх ажиллагаа явуулсан гэж буруутгаж байв.

2012.02.17 Монгол Улсын Ерөнхийлөгч “Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай” Монгол Улсын хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсэгт хэсэгчлэн хориг тавив.

2013.02.17 Төр шашны нэрт зүтгэлтэн, Зүүн хязгаарыг илбэн тохинуулах сайд асан Халхын тамгатай хутагт Егүзэр хутагт Ж.Галсандашийн хөшөөг дээдлэн залах ёслол Сүхбаатар аймгийн Баруун урт хотод болов.

2013.02.19 Монгол Улсын Ерөнхийлөгч ЦЭлбэгдоржийг Бүгд найрамдах Өмнөд Судан улсад айлчлах үеэр Румбек мужийн нэгэн дунд сургуулийг Монгол Улсын төрийн тэргүүний нэрэмжит болгов.

2014.02.12 Монголын Үндэсний бөхийн холбооны тэргүүлэгчид хуралдаж, сар шинийн барилдааны үеэр зарим бөхийн гаргасан дэг журмын асуудлыг хэлэлцжээ. Ингэхдээ сар шинийн барилдааны зургаагийн даваанд улсын гарьд Б.Гончигдамбатай барилдахдаа алдаа гаргасан харцага Ц.Содномдоржийг барилдааны төгсгөлд өрсөлдөгч бөхийнхөө зүүн гарыг мөр тохойны үеэр нь хөшиж, зохисгүй үйлдэл гаргасан хэмээн үзэж, хоёр үйлдлээр буруутган, заал, танхимын барилдаанд барилдах эрхийг нь дөрвөн сарын хугацаагаар хасах шийдвэр гаргав.

2014.02.14 Засгийн газар Цэргийн насны оюутан залуус алба хааж, Үндсэн хуулиар хүлээсэн иргэний үүргээ биелүүлэх боломж бүрдүүлэхэд чиглэсэн "Оюутан-цэрэг" хөтөлбөрийг баталлаа.

2014.02.18 Монголд олон намын систем тогтсон 1990 онд татан буугдсан Монголын хувьсгалт залуучуудын эвлэл дахин байгуулагджээ.

2015.02.14 Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Монгол Улсын гурван сая дахь иргэн Х.Монголжин охинд батламж гардуулав.

2015.02.15 УИХ-ын дарга З.Энхболдын урилгаар ОХУ-ын Холбооны хурлын Төрийн Думын дарга Сергей Евгеньевич Нарышкин Монгол Улсад албан ёсны айлчлал хийв.

2015.02.16 Үндэсний бүтээн байгуулалтын “Төрийн Гэрэгэ” дээд шагналыг Гацуурт , Дулааны 4-р цахилгаан станц, “Хөтөлийн цемент, шохой” компанид хүртээв. Уг шагналыг 2011 онд анх “Нэпко” компаниас эрхлэн гаргасан “Британника” нэвтэрхий тольд олгож байв.

2015.02.17 Мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх их аварга Хакүхо М.Даваажаргал Хөдөлмөрийн баатар цол хүртэв. Дархан аварга Ж.Мөнхбатын хүү эцгийн алдар сууд хүрсэн нь Монголын түүхэнд аав, хүү Хөдөлмөрийн баатар цолтон төрсөн анхны тохиолдол энэ болжээ. Мөн энэ өдөр 70 дахь аварга Какүрюү М.Ананд Монгол Улсын Гавьяат тамирчин цолоор шагнагдсан.

2015.02.17 Монгол Улсын Их Хурал, Европын Парламент хоорондын X зөвлөлдөх уулзалт Төрийн ордонд боллоо.

2015.02.17 Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн “Бээжин-2008” олимпийн аварга Н.Түвшинбаярыг Монгол Улсын соёлын элчээр томилов.

2016.02.15 XVII жарны усан луу жилийн хаврын тэргүүн сарын шинийн 8-нд жанч халсан Дээрхийн гэгээнтэн IX Богд Жэвзүндамба хутагтын лагшин шүтээнийг Гандантэгчинлэн хийдийн Гандан дуганд залж, равнай мандал өргөлөө.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж