Монголын уулчид Азийн АШТ-ээс мөнгө, хүрэл медаль хүртэв

Хуучирсан мэдээ: 2018.02.11-нд нийтлэгдсэн

Монголын уулчид Азийн АШТ-ээс мөнгө, хүрэл медаль хүртэв

Монголын уулчид Азийн АШТ-ээс мөнгө, хүрэл медаль хүртэв

Олон Улсын уулчдын холбоо/UIAA/-ноос зохион байгуулж буй Мөсөнд авиралтын Дэлхийн цом болон Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн БНСУ-ын Чоснсон хотод болж, өнөөдөр дүнгээ гаргалаа.

Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний дүн гарахад эрэгтэйчүүдийн “хурд”-ны төрөлд Монголын тамирчин Н.Хэрлэн (“Сутайн бор” клуб), Д.Энхбаатар (“Хязгааргүйд мац” клуб) нар мөнгө, хүрэл медалийг хүртэв. Мөн  Д.Отонхүү V, О.Сайханжаргал VII байрт шалгарлаа.

Энэ төрөлд Иран, БНСУ, Казахстан, Япон, Энэтхэг, Монгол зэрэг орны 21 тамирчин өрсөлдсөн юм. Багийн дүнгээр Монголын уулчдын үндэсний холбооны баг 186 оноогоор IV байрт орсон бөгөөд Иран 360 оноогоор тэргүүлж, БНСУ 330, Казахстан 245 оноогоор удаалав. Япон 171, Энэтхэг 47 оноогоор 5-6-р байрт оржээ.

Монголын багийн 186 оноог дараах байдлаар авчээ: 

  • Эмэгтэй “хурд”​ Б.БАЯРМАА​ МУҮХ, “Хязгааргүйд мац” клуб​ 55 оноо
  • Эрэгтэй “хурд” ​Н.ХЭРЛЭН​ МУҮХ, “СУТАЙН БОР” клуб​ 80 оноо
  • Эрэгтэй “техник” ​Д.ЭНХБААТАР МУҮХ, “Хязгааргүйд мац” клуб​ 51 оноо тус тус авлаа.

Эх сурвалж: Монголын уулчдын үндэсний холбоо

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж