Оросын олимпийн багийн анхны медалийн эзэн Семен Элистратов

Хуучирсан мэдээ: 2018.02.11-нд нийтлэгдсэн

Пёнчан-2018 өвлийн олимп

Оросын олимпийн багийн анхны медалийн эзэн Семен Элистратов

Оросын олимпийн багийн анхны медалийн эзэн Семен Элистратов

“Пёнчан 2018” өвлийн наадамд ОХУ-ын баг тамирчид багагүй бэрхшээлтэй тулгарч Орос Улс олимпийн багийн (OAR) нэрийн дор оролцож байгаа. Хэдийгээр улс эх орныхоо нэрийн дор олимпод оролцох боломжгүй болсон хэдий ч тэд гараагаа амжилттай эхлүүллээ.

Бямба гаригт болсон шорт-трейкийн эрэгтэйчүүдийн 1500 м-н уралдаанд ОХУ-ын Семен Элистратов хүрэл медаль хүртэж, багийнхаа медалийн буухиаг тавьж чадлаа. Энэ зайд 21 настай БНСУ-ын Им Хюү Жүн алтан медаль хүртэж, олимпийн рекордыг шинэчлэн тогтоосон бол Нидерландын Ш.Нэт мөнгөн медалийг хүртсэн.

Финалын уралдааны үеэр БНХАУ-ын хоёр тамирчин замын дундаас гарсан бөгөөд энэ зайд түрүүлэх магадлалтай байсан БНСУ-ын Хван Да Хёон ч барианд орж чадаагүй юм. ‘Сочи 2014’ олимпийн наадмын 5000 м-т түрүүлж байсан Семен Элистратов оросуудын найдварыг эхний өдрөөс нээж чадлаа. 

Оросын олимпийн багийн медалийн буухиаг өчигдөр гүйлтийн цанын эрэгтэй 30 км-н скиатлон төрөлд Дэнис Спицов үргэлжлүүлэхэд тун ойрхон байсан бөгөөд түүний урьд Норвегийн гурван цаначин орсноор тэр медалиас мултарсан. 

Өнөөдөр Оросын олимпийн багийн медалийн буухиа уран гулгалтын багийн төрөлд үргэлжлүүлэх боломжтой бөгөөд Канадын араас хоёрдугаарт байрт бичигдэж байна. Мөн олимпийн нээлтийн өмнө эхэлсэн кёрлингийн холимог хосын төрөлд Оросын олимпийн баг амжилттай тоглож, хагас шигшээд үлдээд байна.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж