Тусгай зөвшөөрлийг зөв үнэлээгүйгээс 40 тэрбумыг алджээ

Хуучирсан мэдээ: 2018.02.11-нд нийтлэгдсэн

Тусгай зөвшөөрлийг зөв үнэлээгүйгээс 40 тэрбумыг алджээ

Тусгай зөвшөөрлийг зөв үнэлээгүйгээс 40 тэрбумыг алджээ

УИХ-ын өнгөрсөн баасан гаригт хийсэн Сангийн сайдын мэдээллээр ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг үнэн зөвөөр үнэлээгүйгээс сүүлийн таван жилд 40 тэрбум төгрөгийн орлого алдсан тооцоо байна.

Татварын албаны мэдээллээр 2017 онд нийт 92 лиценз шилжсэн. Гэрээний нийт дүн 27.7 тэрбум төгрөг, үүнээс 8.3 тэрбум төгрөгийн татвар төлсөн. Татварын албаны тодорхойлсноор 47.1 тэрбум төгрөгийн орлогод 14.1 тэрбум төгрөгийн татвар ногдож болохоор байсан. 2016 онд нийт 111 лиценз шилжсэн. Гэрээний нийт дүн 2.7 тэрбум төгрөг, үүнээс 0.8 тэрбум төгрөгийн татвар төлсөн. Татварын албаны тодорхойлсноор 20.9 тэрбум төгрөгийн орлогод 6.3 тэрбум төгрөгийн татвар ногдох боломжтой байсан гэдгийг Сангийн сайд мэдээлэлдээ онцлов.

Г.ХОРОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж