Сошиалаар сонин юутай вэ?

Хуучирсан мэдээ: 2018.02.11-нд нийтлэгдсэн

Сошиалаар сонин юутай вэ?

Сошиалаар сонин юутай вэ?

Амралтын өдрийн жиргээг сонирхлоо. БНСУ-ын Пёнчан хотод эхэлсэн өвлийн олимпийн наадам сонин хачнаар дүүрэн байгаа. Зарим тамирчид ялалт тэднийг зүгээр ч нэг спортод оруулаагүй гэдгийг харуулдаг. Өөрийн өвчнөө даван туулж, өвлийн спортын хүнд төрлийг сонгож, медаль хүртсэн тамирчин дэлхийд алдаршиж байна.

УИХ-ын намрын чуулган завсарласан ч сар шинийн баяр дөхөж улсын аваргай малчин, улсын сайн тариаланчид тодорсон тул шагналыг нь гардуулахаар УИХ-ын гишүүдийн олонх нь тойрогтоо ажиллаж байна. Гишүүдийн сар шинийн бэлэг болгож сонгогчиддоо гурил, будаа олгосон нь  шүүмжлэлийн нэг бай болж байна. Мөн ‘Хүний гишүүн будаа, гурил тарааж байхад миний гишүүн алга’ гэсэн элэглэл ч олноор хөвнө.

Энэ мэтчилэн өвлийн олимпийн наадмын эргэн тойрон дахь мэдээллээс гадна ирэх сар шинийн баярын мэдээлэл сошиалд илүүтэй хөвөрч байна. 

Ингээд сонирхолтой мэдээллээс түүвэрлэн хүргэе.


‘Пёнчан 2018’ өвлийн олимпийн наадмын нээлтийн үеэр ОХУ-ын тамирчин бүсгүйн зураг сошиалд хөвөрлөө. Хоёр талдаа Оросын тугтай Mongolia гэж бичсэн ороолт дээр Орос, Монгол үүрдийн найзууд гэсэн нь олон иргэдэд сайхан сэтгэгдлийг үлдээсэн. Энэ удаагийн наадамд ОХУ-ын баг тамирчид Олон улсын олимпийн хорооны нэрийн дор оролцож байгаа. Хэдийгээр тамирчид хувцсан дээрээ ОХУ-ын далбааг илэрхийлсэн өнгөтэй байж болохгүй ч цэнгэлдэхэд хөгжөөн дэмжигчид Оросын тугтай орж ирсэн юм. 

  • Россия и Монголия всегда друзья! Пёнчан – 2018
  • Russia and Mongolia are always friends!
  • Орос, Монгол үүрдийн найзууд! гэсэн гэнэ. #Nice

 


SUKHBAT Batjargal@SukhbatMN 

Солонгосчууд дажгүй сэтгэдэг юм байна шдээ. #Galaxy гээд л гар утсаа нэрлээд байсан, араас нь умшсан чинь #Ухалаг :-))


Парисын Их Дуулга -48кг Мөнхбатын Уранцэцэг 2-р тойрогт Хятадын жүдочинг өчих мэхээр цэвэр яллаа. -60кг Б.Амартүвшин Японы Торү Шишимэд торгуулаар ялагдаж тэмцээнээ өндөрлүүллээ.

Аюушийн Ариунзаяа‏ @ariunzaya_a 

2016 оны нас баралтыг нас, хүйс, шалтгаанаар нь үзэхэд 30-39 насны эрэгтэйчүүдийн 5 нас баралт тутмын 1 нь амиа хорлолт байна…


S.BErdene‏ @Baagii41 

Хойд солонгосын хөгжөөн дэмжигчид. Бүгд нэг хүн шиг үйл хөдлөл хийж байна шдээ. Тэр эрэгтэйгээс бусад нь бол гоё байнаа… #Пёнчан2018

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж