“Гадаадад зорчих санхүүгийн Free visa” гэж юу вэ?

Хуучирсан мэдээ: 2011.08.15-нд нийтлэгдсэн

“Гадаадад зорчих санхүүгийн Free visa” гэж юу вэ?

Голомт банк “Гадаадад зорчих санхүүгийн FREE VISA” гэсэн өвөрмөц нэртэй аяныг гадаадад суралцагч оюутан залууст зориулан зохион явуулж байна. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг авахааар тус банкны Маркетингийн Хэлтсийн захирал Н.Очирхуягтай ярилцлаа.

Голомт банк “Гадаадад зорчих санхүүгийн FREE VISA” олгож эхэлсэн гэсэн. Аяны нэр өвөрмөц сонсогдож байна. Учрыг нь тайлбарлавал?

Монголчууд төлбөрийн картын ямар ч төсөөлөлгүй буюу түрийвчиндээ түнтийтэл чихдэг мөнгөө төлбөрийн карт гэдэг жижигхэн зүйлд багтааж болдогийг ойлгодоггүй байсан 1999 онд Голомт банк дэлхийн картын бизнест тэргүүлэгч Mastercard-тай гэрээ байгуулж олон улсын төлбөрийн картын системийг Монголд анх нэвтрүүлж байсан түүхтэй. Өөрөөр хэлбэл түүнээс өмнө гадаад ертөнцөд монгол хүн өөрийгөө санхүүгийн талаас илэрхийлэх ямар нэгэн төлбөрийн хэрэгсэл, зээлийн түүх гэх мэт зүйлүүд байгаагүй. Тэр утгаараа Голомт банк бол монголчуудад гадаадад зорчих санхүүгийн виз олгосон гэж үздэг. Энэ удаад бид Монгол Улсынхаа нэрийг гаргаж, дэлхийн хэмжээний боловсрол эзэмшихээр суралцаж буй гадаадад суралцагч оюутан залуусдаа зориулж олон улсын картуудаа  үнэгүй олгож байна. Өөрөөр хэлбэл дэлхийн хаана ч төлбөр тооцоогоо түргэн шуурхай, найдвартай гүйцэтгэх боломжтой олон улсын эрхтэй Mastercard, VISA, UnionPay картуудыг үнэгүй авснаар тэдний хувьд “Гадаадад зорчих санхүүгийн FREE VISA” болж байгаа юм.

Гадаадад сурдаг оюутнууд олон улсын карттай байх нь хир чухал вэ?

Төлбөрийн карт гэдэг бол орчин үеийн төлбөрийн системийн дэвшилтэт хэлбэр юм. Тиймээс эх орон, ээж ааваасаа хол гадаад улсад суралцаж байгаа оюутан залуус маань олон улсад хэрэглэгдэх төлбөрийн картын эзэмшигч болсноор бэлэн мөнгөний эрсдэлгүй, хялбар хэрэглээнд хэвших юм.

Энэ аянд хамрагдсанаар хэдэн төгрөгийн бодит хэмнэлт гарах вэ?

Голомт банкны олон улсад хэрэглэгдэх эрхтэй энгийн дебит картын хүчинтэй хугацаа нь 1, 2, 3 жил гэсэн сонголттой байдаг. Үүнээс бид 35 мянган төгрөгийн хураамжтай 2 жилийн хүчинтэй хугацаатай картаа хураамж төлбөргүйгээр гадаад улсад суралцагч оюутан залуустаа олгож эхлээд байна.

Олон улсын карт эзэмшигч болсноор санхүүгийн ямар давуу боломжууд бий болдог вэ?

Гадаадад суралцаж байгаа оюутан залуусын дийлэнх олонх нь ээж ааваасаа өдөр тутмын хэрэглээний болон сургалтын төлбөрийн мөнгөө Монголоос гуйвуулж авдаг. Энэ тохиолдолд картын данс руу нь ээж аав нь мөнгө хийхэд ямар ч гуйвуулгын шимтгэлгүйгээр картын данс руу мөнгө орно. Оюутан залуус маань картаараа бэлэн мөнгөний гүйлгээ хийх, онлайн төлбөр тооцоо хийх, мөн худалдаа үйлчилгээний байгууллагаар үйлчлүүлэн бараа үйлчилгээний төлбөрөө картаараа бэлэн бус хэлбэрээр төлөх зэргээр ашиглах боломжтой юм. Мөн сургалтын төлбөрөө ч картаараа төлөх боломж нээлттэй.

Аянд хамрагдаж үнэгүй карттай болох оюутнуудад ямар шаардлага тавигдаж байгаа вэ? Мөн хугацааны хувьд?

“Гадаадад зорчих санхүүгийн FREE VISA” аян 2011.08.10 – 2011.09.30-ны өдөр хүртэл үргэлжилнэ. Энэхүү аянд гадаадын их дээд сургууль, коллежид мэргэжлийн бакалавр, мастер, докторын зэрэг авахаар суралцаж буй мөн суралцах гэж буй оюутан залуус хамрагдах боломжтой. Эдгээр оюутнууд нь Голомт банкны аль ч салбарт хандаж болох бөгөөд сургуулийн оюутны үнэмлэх, сургуулиас ирсэн урилга эсвэл сургуулиас өгсөн тодорхойлолтын аль нэгийг авчирсанаар хураамжийн төлбөргүйгээр олон улсад хэрэглэгдэх эрхтэй карт эзэмшигч болох юм. Мөн иргэний үнэмлэх, түүний хуулбар, 1 хувь цээж зураг авчрах шаардлагатай.

Картын бизнест тэргүүлэгчийн хувьд Голомт банкны харилцагчиддаа ойрын хугацаанд танилцуулах шинэ бүтээгдэхүүн үйлчилгээний талаар сонирхмоор байна?

Ойрын хугацаанд харилцагчиддаа зориулан, тэдний хэрэгцээ шаардлагад нийцүүлэн зээлийн эрхтэй,  юань төгрөгийн хосолсон валюттай UnionPay карт гаргахаар бэлтгэл ажлаа хангаад байна.

Цаг зав гарган ярилцсан танд баярлалаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж