Хонгконгод давхар автобус осолдож 18 хүн амь үрэгдэж, 50 орчим хүн гэмтэж бэртжээ. Автобусанд хурдан морины уралдааныг зохион байгуулсан ажилчид зорчиж явсан аж. Гэмтэж бэртсэн хүмүүсийг 12 эмнэлэгт хуваан хүргэжээ. Амь үрэгдсэн хүмүүсийн 15 эрэгтэй, гурав нь эмэгтэй аж.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар автобус хурд хэтрүүлснээс болж осолджээ. Цагдаагийн газраас жолоочийг баривчлан мөрдөн шалгаж байгаа аж. Тус жолооч нь замаа сайн мэддэг, туршлагатай хүн байжээ.
Хонгконгод авто осол гарах нь бага байдаг. Өмнө нь 2003 онд давхар автобус ачааны автомашинтай мөргөлдөж, гүүрэн замаас унаснаас 21 хүн амь үрэгдэж байв. Тухайн үед жолоочийг долоон сар хорих ялаар шийтгэжээ.
Эх сурвалж: ВВС
Б.ТУЯА