“Пёнчан 2018” өвлийн олимпийн XXIII наадмын хоккейн эмэгтэйчүүдийн тэмцээн өчигдрөөс эхэллээ. Энэ удаагийн наадамд Хойд болон Өмнөд солонгосын эмэгтэй хоккейчид нэг баг болон оролцож байна. Өчигдөр эхний тоглолтоо хийсэн хоёр солонгосын баг Швейцарьт 8:0 оноогоор хожигдсон. Тэгвэл энэхүү тоглолтыг Хойд Солонгосоос ирсэн хөгжөөн дэмжигч хүүхнүүд чимж өглөө. Тэд тоглолтын турш тусгайлан бэлтгэсэн хөгжилтэй үзүүлбэрээ сонирхуулсан. Үзэсгэлэнт бүсгүйчүүдийн уухайлах дуу ордонд нэгэн зэрэг хүрч байлаа. ‘Манайх нэг, манай тамирчид’ гэж нэгэн дуугаар хэлж байв. Өмнөдүүд ч үүнд талархаж байсан.
Өмнөд болон Хойд солонгосын хамтарсан хоккейн тоглолтыг хоёр орны төрийн өндөр албан тушаалтнууд үзэж сонирхсон. Тэдний дунд Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Мин Жэ Ин, Хойд Солонгосын удирдагч Ким Жон Уны төрсөн дүү Ким Ё Жон нар байсан юм. Энэ тоглолтын дараа хоккейн багтай дурсгалын зураг татуулсан.
Хэдийгээр хоёр солонгосын нэгдсэн баг эхний тоглолтод ялагдал хүлээсэн ч тусгайлан бэлтгэсэн хөгжөөн дэмжигч охид онцгой байлаа.