Ө.Мөнх-Эрдэнэ шагналынхаа 50 хувийг Р.Адьяад өгчээ

Хуучирсан мэдээ: 2018.02.11-нд нийтлэгдсэн

Ө.Мөнх-Эрдэнэ шагналынхаа 50 хувийг Р.Адьяад өгчээ

Ө.Мөнх-Эрдэнэ шагналынхаа 50 хувийг Р.Адьяад өгчээ

“25 дугаар суваг” телевизийн бэлтгэн хүргэдэг “21000” реалити шоуны 2018 оны анхны дугаараа БНСУ-аас бэлтгэн хүргэлээ. Энэ удаагийн дугаарт жүжигчин Ө.Мөнх-Эрдэнэ (Мөөжиг), Р.Адъяа нар оролцсон. Тэд 10 хоногийн турш 21 мянган воныг хүнсэндээ хэрэглэх даалгаварыг авсан. Сөүл хот дахь "Монгол таун"-ы ойролцоо “Хьюндэй резидес” зочид буудалд байрлан, нэвтрүүлэгт оролцсон жүжигчид маань багагүй бэрхшээлийг туулсан ч даалгаварыг амжилттай гүйцэтгэв.

Энэ удаагийн оролцогчид ихэнх даалгаварыг монголчуудын очдог Монгол таунд байрлах цанын газар, үйлчилгээний төвд гүйцэтгэсэн. Тэд олон даалгаварыг биелүүлж, бас монголчуудтайгаа уулзах боломж ч олон байлаа. Цуйвангийн гурил зуурах, цэцэг цэвэрлэх, барилгын туслах ажил хийхээс гадна шөнийн ээлжинд ч ажиллаж үзэв. Гэхдээ хамгийн их мөнгөтэй үлдсэн нь ялагч болох учиртай.

Энэ удаа Мөөжиг 13 мянган вонтой үлдсэн бол Р.Адьяа 10 мянган вонтой нэвтрүүлэгийг дуусгасан. Ингээд ялагчийн 3 сая воныг Мөөжиг буюу Ө.Мөнх-Эрдэнэ авсан бөгөөд тэрбээр шагналынхаа 50 хувийг Р.Адьяад өгчээ.

Ч.БОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж