М.Уранцэцэг, Ц.Цогтбаатар нар хүрэл медаль хүртэв

Хуучирсан мэдээ: 2018.02.11-нд нийтлэгдсэн

М.Уранцэцэг, Ц.Цогтбаатар нар хүрэл медаль хүртэв

М.Уранцэцэг, Ц.Цогтбаатар нар хүрэл медаль хүртэв

Францын нийслэл Парис хотноо жүдо бөхийн “Их дуулга” тэмцээн болж байна. Тэмцээний эхний өдөр буюу өчигдөр эрэгтэй -60, 66, 73, эмэгтэй 48, 52, 57, 63 кг-ын жингийн барилдаан болж медальтнууд тодорлоо.

Манай жүдочдоос эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд гавьяат тамирчин М.Уранцэцэг, эрэгтэйчүүдийн 73 кг-д Ц.Цогтбаатар нар хүрэл медаль хүртлээ.

Дэлхийн чансааг тэргүүлэгч М.Уранцэцэг жингийн бөхчүүдээ тэргүүлэн барилдсан бөгөөд хэсгийн аваргын төлөөх барилдаанд БНСУ-ын Кан Юү Жонд ялагдсан ч Герман, Японы бөхчүүдийг дараалан ялж, медалийн тавцанд зогссон. 

Ц.Цогтбаатар хагас шигшээд үлдсэн ч Косовогийн Акилд дийлдэж, хүрэл медалийн төлөөх барилдаанд Германы В.Игорыг яллаа.

Тэмцээний сүүлийн өдөр буюу өнөөдөр эрэгтэй 81, 90, 100, +100, эмэгтэй 70, 78, +78 кг-ын жингийн барилдаан болж, аваргууд тодорно.

Энэ оны анхны “Их дуулга”-д 73 орны 429 жүдоч өрсөлдөж байна. Эхний өдөр Японы баг тамирчид хоёр алтан медаль хүртсэн бол Франц, БНСУ, Косово, Укриан, Канад тус бүр нэг алтан медаль хүртжээ.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж