Мал эмнэлгийн ариутгалын автомашиныг олгоно

Хуучирсан мэдээ: 2018.02.11-нд нийтлэгдсэн

Мал эмнэлгийн ариутгалын автомашиныг олгоно

Мал эмнэлгийн ариутгалын автомашиныг олгоно

Улсын Онцгой комиссын нарийн бичгийн дарга, хурандаа М.Энх-Амараар ахлуулсан “Шуурхай бүлэг” өвөлжилтийн нөхцөл, байдал, мал амьтны гоц халдварт шүлхий өвчин гарсан аймаг, суманд тогтоосон хорио цээрийн дэглэмийн үед авч хэрэгжүүлж буй арга хэмжээтэй танилцах, үйл ажиллагааг шалган зааварлах, аймгуудын Онцгой комисст үүрэг чиглэл өгөх, малчид, иргэдтэй уулзаж, тулгамдсан асуудлыг газар дээр нь шийдвэрлэх зорилгоор орон нутагт ажиллаж байна.

Шуурхай бүлэг /2018.02.09/ Өмнөговь аймагт ажиллаж, аймгийн Онцгой комиссын хурлыг хуралдуулан, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцан заавар зөвлөмж өгч, шийдвэрлэх зарим асуудлын талаар аймгийн удирдлагуудын саналыг сонсов. Түүнчлэн шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцин, мал эмнэлгийн тусгай зориулалтын ариутгалын ДУК автомашиныг тус аймагт олгохоор шийдвэрлэлээ.
Мөн малчдад өвс, тэжээлийг үнэгүй олгох талаар Засгийн газарт танилцуулахаар болж цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар үүрэг чиглэл өгсөн байна.

Э.Бурам

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж