Израйлийн нисэх хүчний “F-16” байлдааны онгоцыг бямба гаригт буудаж сөнөөжээ. Израйль улс байлдааны онгоцыг нь сөнөөсний хариуд Сирид өргөн хэмжээний агаарын цохилт хийсэн байна. Энэ нь 1982 оны Ливаны дайнаас хойш болсон том хэмжээний сөргөлдөөн болов. Байлдааны онгоц Израйлийн хойд хэсэгт унажээ. Харин Сири болон Ираны талаас дрон Израйлийн нутаг дэвсгэрт нэвтрээгүй гэж мэдэгджээ. Израйлийн нисгэгчид шүхрээр бууж амь гарсан аж. Тэднийг хүнд шархтаж эмнэлэгт хүргэгдсэн талаар Израйлийн тал мэдэгдэв.
Израйлийн ерөнхий сайд Беньямин Нетаньяху армийн дарга нартайгаа уулзсаны дараа Иран улс бидний эсрэг Сирид хүчээ хуримтлуулахыг тэвчихгүй гэж мэдэгджээ.
Үүний зэрэгцээ Сирийн хойд хэсэгт курдуудын эсрэг цохилт өгөх ажиллагааны үеэр Туркийн нисдэг тэргийг буудаж сөнөөсөн аж. Хоёр нисгэгч шүхрээр бууж, амь гарсан байна.
НҮБ-ын хүний эрхийн ажиглагчдын зүгээс Сирид дайн эхэлснээс хойш өнгөрсөн долоо хоногт хамгийн олон хүн амь үрэгдсэнийг мэдээлжээ. Өнгөрсөн долоо хоногт Сирид 277 энгийн иргэн амь үрэгдсэн байна.
Эх сурвалж: ВВС
Б.ТУЯА