Б.Тулга МАХН-ын "гал тогоог" барина

Хуучирсан мэдээ: 2018.02.11-нд нийтлэгдсэн

Б.Тулга МАХН-ын "гал тогоог" барина

Б.Тулга МАХН-ын "гал тогоог" барина

МАХН-ын Их хурал хоёр өдөр үргэлжилж, өндөрлөөд байна. Уг хурлаас МАХН-ын ерөнхий нарийн бичгийн даргаар даргаар Б.Тулгыг, харин тус намын дэд даргаар С.Ганбаатар, Ц.Оюунбаатар нарыг улираан сонгожээ. Н.Энхбаярыг  намын даргаараа хэвээр нь үлдээсэн. Ингэснээр МАХН ерөнхий нарийн бичгийн даргаараа шинэ хүн сонгосныг эс тооцвол хуучин хүмүүс нь удирдлагад нь хэвээр үлдсэн гэсэн үг юм.

Б.Тулга нь МАХН-ын дарга Н.Энхбаярын туслахаар олон жил ажилласан, баруун гарынх нь хүн. Өмнөх УИХ-ын үед МАХН Засгийн газарт хамтарч ажиллах үед Байгаль орчин, ногоон хөгжлийн дэд сайдаар ажиллаж байв. Одоо МАХН-ын “гал тогоог” барих боллоо. 

Хамгийн итгэлт хүнээ Н.Энхбаяр генсекээрээ сонгосон нь 2020 оны сонгуулийнх нь бэлтгэл гэж харах хүн олон байна. 

Г.ХОРОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж