Биатлон: М.Фуркад эсвэл Й.Бьо юу?

Хуучирсан мэдээ: 2018.02.11-нд нийтлэгдсэн

Пёнчан-2018 өвлийн олимп

Биатлон: М.Фуркад эсвэл Й.Бьо юу?

Биатлон: М.Фуркад эсвэл Й.Бьо юу?

‘Пёнчан 2018’ өвлийн олимпийн наадмын биатлоны төрөл өчигдөр эмэгтэйчүүдийн 7.5 км-ын уралдаанаар эхэлж, медальтнууд тодорсон. Өнөөдөр эрэгтэйчүүдийн 10 км-н спринт уралдаан болж, медальтнууд тодорно. 

Өмнөх Сочи-2014 олимпийн эрэгтэй 10 км-н спринт уралдааны медалийн эзэд: Алт Оле Эйнар Бьорндален, Мөнгө Доминик Ландертингер, Хүрэл Ярослав Соукул

Гол фаворит тамирчид: олимпийн хошой алт, хошой мөнгөн медаль, ДАШТ-ний 11 алт, 10 мөнгө, 4 хүрэл медаль, Дэлхийн цомын сүүлийн 6 жилийн босоо аварга Францын М.Фуркад, ДАШТ-ний 3 алт, 4 мөнгө, 2 хүрэл медальт Й.Бьо

“Биатлоны хаан”, өвлийн олимпийн бүх-цаг үеийн хамгийн олон медальт домогт тамирчин, өдгөө 44 настай О.Бьорндален Норвегийн шигшээ багтаа багтаж чадаагүй тул эрэгтэйчүүдийн 10 км-н спринт төрөлд шинэ аваргатай болох нь тодорхой болсон. Домогт тамирчин О.Бьорндалены амжилтыг түүний нутаг нэгт дүү, энэ цаг үеийн шилдэг биатлонч дүү Й.Бьо үргэлжүүлэх боломжтой.

Й.Бьо 2017-2018 оны Дэлхийн цомын улиралд 6 гараанаас 5 гараанд 10 км-н спринт уралдаан явагдахад гуравт нь түрүүлж нэг хүрэл медаль хүртсэн. Энэ улиралд Й.Бьо өмнөх жилүүдээс дэндүү сайн байгаа бөгөөд энэ улиралд сүүлийн зургаан улирал босоо байгаа М.Фуркадтай маш хүчтэй өрсөлдөөн үзүүлж байна.

Ямартаа ч энэ удаагийн Пёнчаны олимпийн биатлоны 10 км-н спринт төрөлд М.Фуркадын эсрэг Й.Бьо гэсэн тун үзүүштэй уралдаан болно. Энэ хоёрт өрсөлдөөн үзүүлэхүйц тамирчин одоохондоо байхгүй байна. Хэрвээ ямар нэгэн тааварлашгүй зүйл тохиож аль нэг тамирчны “од” нь гийхгүй л бол М.Фуркад, Й.Бьо хоёрын дунд гол өрсөлдөөн өрнөх нь бараг тодорхой. Харин тэдэнтэй хамт шагналын тавцанд хэн зогсох бол? Германы А.Пайффер, С.Шемпп, Словений Я.Фак болон Франц, Норвегийн залуусаас байж болох юм. Энэ удаагийн Пёнчаны олимпийн наадамд Оросын шилдэг биатлонч А.Шипулин оролцох боломжгүй болсон нь тун харамсалтай. А.Шипулин спринт уралдаанд медаль хүртдэггүй юмаа гэхэд пасьют буюу хөөх уралдаанд медаль хүртэх бүрэн боломжтой тамирчин юм.

Б.БЯМБАБАЯР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж