Сар шинийн баярыг угтан замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор амралтын өдрүүдэд автомашиныг улсын дугаарын сүүлийн орны тэгш, сондгойгоор хязгаарлан хөдөлгөөнд оролцуулж байна.
Замын цагдаагийн албанаас гаргасан хуваарийн дагуу өнөөдөр 1, 3, 5, 7, 9 дугаараар төгссөн дугаартай автомашин хөдөлгөөнд оролцоно.
Өчигдөр тэгш буюу улсын дугаар нь 0, 2, 4, 6, 8 дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцсон.
Мөн дугаарын хязгаарлалтын өвлийн бүчлэлд өөрчлөлт оруулсан байгаа. Тодруулбал, Оффицеруудын ордноос Саппоро хүртэл хязгаарладаг байсан өвлийн бүсчлэлийг амралтын өдрүүдэд Таван шарын уулзвар хүртэл хүрээг нь тэлсэн юм.
Г.ХОРОЛ