Гүйлтийн тэшүүр: С.Крамерыг хэн зогсоох вэ?

Хуучирсан мэдээ: 2018.02.11-нд нийтлэгдсэн

Пёнчан-2018 өвлийн олимп

Гүйлтийн тэшүүр: С.Крамерыг хэн зогсоох вэ?

Гүйлтийн тэшүүр: С.Крамерыг хэн зогсоох вэ?

-Гүйлтийн тэшүүрийн эрэгтэй 5000 м-н уралдаан: С.Крамерыг хэн зогсоох вэ?-

‘Пёнчан 2018’ өвлийн олимпийн XXIII наадмын хоёр дахь өдөр буюу өнөөдөр гүйлтийн тэшүүрийн эрэгтэй 5000 м-н уралдаан болж, медальтнууд тодорно. Энэ уралдаан 15.00 цагаас эхлээд 17.40-д дуусна. 

Өмнөх ‘Сочи-2014’ олимпийн 5000 м-н уралдааны медалийн эзэд: алт С.Крамер, мөнгө Я.Блокхёйсен, хүрэл Й.Бергсма (бүгд Нидерландын тамирчид)

Гол фаворит тамирчид: Энэ оны Европын аваргын 5000 м-н зайн аварга Италийн Н.Тумолеро, дэлхийн рекордыг эзэмшигч Нидерланд гаралтай Канадын тамирчин Т.Блумен, олимпийн рекорд эзэмшигч, олимпийн 3 алт, 2 мөнгө, 2 хүрэл медальт Нидерландын С.Крамер нар нэрлэгдэж байна. 

5 дахь олимпийн наадамдаа оролцож буй Нидерландын алдарт тамирчин С.Крамер 5000 м-н гол өрсөлдөгч байна. Түүний уралддаг үндсэн төрөл бол 5000 м-н уралдаан бөгөөд ‘Ванкувер-2010’, ‘Сочи-2014’ олимпийн наадамд дараалан олимпийн рекордыг шинэчилсэн. Харин Пёнчанд түүнийг зогсоож болохуйц хэд хэдэн тамирчдыг нэрлэж болно. Нидерландад төрсөн Канад залуу Т.Блумен, энэ оны Европын аварга Италийн залуу тамирчин Н.Тумолеро болон БНСУ-ын тамирчин И Сын Хүнь нарыг нэрлэж байна. Эдгээр тамирчдаас гадна Нидерландын Й.Бергсма, Норвегийн С.Педерсен нарыг ч мартаж болохгүй.

Б.БЯМБАБАЯР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж