Улаанбаатар хотод 13-15 градус хүйтэн байна

Хуучирсан мэдээ: 2018.02.11-нд нийтлэгдсэн

Улаанбаатар хотод 13-15 градус хүйтэн байна

Улаанбаатар хотод 13-15 градус хүйтэн байна

Цаг уур орчны шинжилгээний газраас гаргасан өнөөдрийн 20.00 цаг хүртэлх мэдээг танилцуулъя.

Улаанбаатар хот  үүлэрхэг, өдөртөө ялимгүй цас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, явган шуурга шуурна. Өдөртөө 13-15 градус хүйтэн байна.

Баруун аймгуудын нутаг:  

Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Увс нуурын хотгор, Хүрэн бэлчир, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр өдөртөө 22-27 градус, Алтайн өвөр говиор өдөртөө 4-9 градус байна.  Бусад нутгаар шөнөдөө 25-30 градус, өдөртөө 8-13 градус хүйтэн байна.

Төвийн аймгуудын нутаг:

Солигдмол үүлтэй. Өдөртөө цас орохгүй. Салхи хойноос секундэд 7-12 метр, явган шуурга шуурна. Өдөртөө Дархадын хотгороор 18-23 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 12-17 градус, бусад нутгаар 6-11 градус хүйтэн байна.

Зүүн аймгуудын нутаг:

Солигдмол үүлтэй. Зарим газраар ялимгүй цас орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, явган шуурга шуурна. Өдөртөө бүх нутгаар 12-17 градус хүйтэн байна.

Говийн аймгуудын нутаг:

Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Өмнөговийн нутгаар өдөртөө 4-9 градус, бусад нутгаар шөнөдөө 23-28 градус, өдөртөө 9-14 градус хүйтэн байна.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж