Хуучирсан мэдээ: 2011.08.15-нд нийтлэгдсэн

Говь “9 сарын 1”

Хямдралтай Сугалаатай худалдаа

Ноолуурын салбарт тэргүүлэгч “Говь” ХК  хичээлийн шинэ жилийг тохиолдуулан “Хямдралтай, сугалаатай худалдаа” –г 2011 оны  8 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн 9 дүгээр сарын 10-ныг дуустал зарлалаа.

Энэ хугацаанд зарим нэр төрлийн бүтээгдэхүүнүүдээ 50 хүртлэх хувийн хямдралтай худалдаалах бөгөөд таны 100.000 төгрөгийн худалдан авалт тутамд 1 ширхэг сугалаа дагалдан очих юм.  Нийт сугалааны хонжворт 11 нэр төрлийн 111 шагнал багтсан бөгөөд үүнд: Notebook, I pod, Гар утас, зургийн аппарат, ноолууран бүтээгдэхүүн, иж бүрэн хэрэгсэлтэй цүнх, Avon гоо сайхны иж бүрдэл, Тэнгис,  Өргөө кино театрт  гэр бүлээрээ кино үзэх эрх зэрэг шагналууд багтаж байгаа.  

Эрхэм хэрэглэгч та бүхэн энэхүү хямдралтай, сугалаатай, худалдаанд идэвхтэй оролцож тансаг ноолуураар гангарч сугалааны азтан болж хичээлийн шинэ жилээ угтаарай.

Хямдралтай сугалаатай худалдаа 2011 оны 08 дугаар сарын 13 –аас 09 дүгээр сарын 10 –ыг дуустал “Говь ХК” –ийн Төв дэлгүүр, Smart Outlet Store, UB mart, Everyday, Монголд Үйлдвэрлэв, Өргөө,  Дархан, Эрдэнэт дэх нэрийн барааны салбар дэлгүүрүүд болон  Cashmere House, Grand Plaza дахь гэрээт дэлгүүрүүд дээр явагдаж байна.

Сугалааны тохирлыг 2011.09.11-ний ням гарагийн 19:30 минутаас UBS1 телевизээр шууд дамжуулан үзүүлэх бөгөөд 09 дүгээр сарын 13 –ны мягмар гарагийн “Өдрийн сонин” болон “Өнөөдөр” сонин дээр нийтлэх юм байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж