"Пёнчан 2018" өвлийн олимпийн XXIII наадмын шорт-трейкийн төрөл өчигдөр /2018.02.10/ эрэгтэйчүүдийн 1500 м-ийн уралдаанаар эхэлж, медальтнууд тодорлоо.
Шорт-трейкийн эрэгтэйчүүдийн 1500 м-ийн уралдаанд олимпийг зохион байгуулагч орны 21 настай тамирчин Им Хюу жүн алтан медаль хүртэв. Мэргэлжилтнүүд Им Хюу Жүнээс илүүтэй Хуан Дэ Хоныг медаль хүртэх, ялангуяа алтан медаль зүүх боломжтой гэж таамаглаж байсан. Гэвч шигшээ уралдаанд алдаа гаргаснаас болж уралдааны замаа дуусгаж чадаагүй. Хэрвээ Хуан Дэ хон шигшээ уралдаанд алдаа гаргаагүй бол Өмнөд солонгосчууд хос медаль хүртэх боломж байлаа.
Мөнгөн медалийг Нидерландын шилдэг тамирчин Ш.Нэт хүртсэн бол хүрэл медалийг Оросын олимпийн багийн С.Элистратов хүртлээ. Оросууд энэ удаагийн олимпод багагүй бэрхшээлтэй тулгарч байгаа ч С.Элистратов медаль хүртэж, эх орныхоо хөгжөөн дэмжигчдэд бэлэг барив.
Шорт-трейк, эрэгтэй, 1500 метрийн уралдаан
Алтан медаль: Им Хюу жүн (БНСУ) – 2 мин 10.485 сек
Мөнгөн медаль: Ш.Нэт (Нидерланд) – 2 мин 10.555 сек
Хүрэл медаль: С.Элистратов (Оросын олимпийн баг) – 2 мин 10.687 сек
Б.БЯМБАБАЯР