Пёнчан-2018: Л.Далмайер олимпийн анхны алтан медалиа хүртлээ

Хуучирсан мэдээ: 2018.02.11-нд нийтлэгдсэн

Пёнчан-2018 өвлийн олимп

Пёнчан-2018: Л.Далмайер олимпийн анхны алтан медалиа хүртлээ

Пёнчан-2018: Л.Далмайер олимпийн анхны алтан медалиа хүртлээ

"Пёнчан 2018" олимпийн наадмын медальтнууд тодорсоор байна. Өчигдөр /2018.02.10/ биатлоны эхний гараа болж, медалийн эзэн тодров. 

Биатлоны эмэгтэйчүүдийн 7.5 км-ын уралдааны дүн гарлаа. Уралдааны замд 27 орны 87 тамирчин гарч уралдснаас Германы Л.Далмайер ганц ч сум алдалгүй байндаа тусгаж, нийт замаа 21 мин 06.2 сек-д туулснаар олимпийн аваргын алтан медаль хүртлээ. Герман бүсгүй Лаура хоёр удаагийн буудлагаар ганц ч сум алдаагүй нь түүний боломжийг илүү өндөр болгож өгсөн. Харин медалийн төлөө өрсөлдөх учиртай К.Макарайнен, Д.Домрачева, А.Кузмина, Д.Вирер нар энэ удаа ТОП-10-д багтаж чадсангүй.

Л.Далмайер одоогоос дөрвөн жилийн өмнө Сочигийн олимпод уралдсан бүх төрөлдөө ТОП-10-т багтаж чадаагүй. Тэгвэл энэ удаа олимпийн анхны медалиа алтаар эхлүүлсэн бол мөнгөн медалийг Норвегийн М.Олсбю, хүрэл медалийг Чехийн В.Виткова хүртлээ. Эмэгтэй спринт уралдаанд өмнө нь Норвеги болон Чех улсаас медаль хүртэж байгаагүй бөгөөд М.Олсбю, Виткова нар спринт уралдаанаар эх орондоо анхны медалийг авчирч байгаа нь энэ ажээ.

Эмэгтэй, 7.5 км, спринт уралдаан

Алтан медаль: Л.Далмайер (Герман) – 21 мин 06.2 сек (0-0)

Мөнгөн медаль: М.Олсбю (Норвеги) – 21 мин 30.4 сек (1-0)

Хүрэл медаль: В.Виткова (Чех) – 21 мин 32.0 сек (0-1)

Спринт уралдаанд түрүүлсэн тул Л.Далмайер хөөх буюу пасьют уралдаанд амжилтаа хадгалах боломж бүрэн нээлттэй болж байна. Учир нь пасьют уралдаан нь спринт уралдаанд барианд орсон минутын дарааллаар гараанаас гардаг. Иймд Л.Далмайер амжилтаа хадгалж, түүнтэй хамт бусад шилдгүүдээс шагналын тавцанд гарах боломжтой.

Б.БЯМБАБАЯР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж