Мүн Жэ Инийг Пхеньянд урилаа

Хуучирсан мэдээ: 2018.02.10-нд нийтлэгдсэн

Мүн Жэ Инийг Пхеньянд урилаа

Мүн Жэ Инийг Пхеньянд урилаа

Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Инийг Пхеньянд албан ёсны айлчлал хийхийг урьсныг түүний дүү Ким Ё Жон Хөх ордонд өнөөдөр /2018.02.10/ гардуулан өгчээ.

Мүн Жэ Ин Хойд Солонгосын удирдагчийн урилгыг хүлээн авсан бөгөөд айлчлал энэ оны эцсээр болох ажээ.

Хөх ордонд болсон уулзалтыг БНСУ-ын телевизээр шууд дамжуулан үзүүлжээ.

Уулзалтад Ким Ё Жон алтан бичигтэй, цэнхэр хавтастай бичиг барьж ирснийг ажиглагчид Ким Жон Унаас Мүн Жэ Инд илгээсэн захидал гэж таамаглаж байсан юм.

Ердөө хэдхэн сарын  өмнө бие бие рүүгээ пуужин харвахад бэлэн байсан хоёр улсын дайсагналцсан харилцаа олимпийн наадмын өмнөхөн түр намжсан.

Өнгөрсөн жил Ерөнхийлөгчийн тангараг өргөхдөө Солонгосын хойгт энхтайван тогтооход чадах бүхнээ хийнэ гэж амласан Мүн Жэ Ин өвлийн олимпийн наадмыг тохиолдуулан Пхеньянтай дипломат шугамаар дамжуулан харилцаагаа сайжруулахаар зорьж буйгаа илэрхийлсэн.

БНСУ-д айлчилж буй АНУ-ын дэд ерөнхийлөгч Майк Пэнс  Пхеньяныг "Цөмийн хөтөлбөр хэрэгжүүлж, ард иргэдээ өлсгөлөнд нэрвэгдүүлсэн Хойд Солонгосыг олимпийн далбаан дор нуугдахыг зүгээр хараад суухгүй" хэмээн буруутгасны  дараа Хойд Солонгосын гадаад харилцааны яамны ерөнхий консулын газрын дарга Жо Ён Сам “АНУ-ыг гуйж яриа хэлэлцээ хийхгүй” хэмээн мэдэгдсэн.

Хойд болон Өмнөд Солонгосын удирдагчид 2007 оноос хойш анх удаа уулзах гэж буй нь энэ болж байна.

 

Эх сурвалж: CNN

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж