УИХ-ын гишүүн Л.Болдыг Хүний эрхийн дэд хорооны гишүүнээр томиллоо

Хуучирсан мэдээ: 2018.02.10-нд нийтлэгдсэн

УИХ-ын гишүүн Л.Болдыг Хүний эрхийн дэд хорооны гишүүнээр томиллоо

УИХ-ын гишүүн Л.Болдыг Хүний эрхийн дэд хорооны гишүүнээр томиллоо

УИХ-ын гишүүд УИХ-ын байнгын хороо, дэд хороонд харьяалагдаж, гишүүнээр сонгогддог.

УИХ-ын гишүүн Л.Болдыг өнгөрсөн пүрэв гаригийн чуулганы хуралдаанаар Хүний эрхийн дэд хорооны гишүүнээс томилохыг дэмжиж, баталсан юм. Тодруулбал, УИХ дахь АН-ын бүлгээс Хүний эрхийн дэд хорооны бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн Л.Болдыг оруулах саналыг Байнгын хороонд хүргүүлсэн юм. Хууль зүйн байнгын хорооноос түүнийг Хүний эрхийн дэд хороонд орохыг дэмжсэнийг чуулганы хуралдаанаар хэлэлцүүлж, УИХ-ын гишүүдийн олонх дэмжжээ.

УИХ-ын гишүүн Л.Болдын хувьд ‘Хүний эрхийн дэд хороо удирдлагагүй, хурлаа хийдэггүйгээс болж чадамжгүй болж байна. Хүний эрхийн нөхцөл байдал хүнд байна’ хэмээн тус байнгын хороог шүүмжилж байсан удаатай. Мөн өнгөрсөн парламентын үед Хүний эрхийн дэд хорооны даргаар сонгогдон ажиллаж байсан билээ.

Ш.ОЧ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж