Сар шинийн баярыг угтсан бүх нийтийн их цэвэрлэгээг хотын бүх аж ахуйн нэгж, байгууллагуудыг хамруулан энэ амралтын өдрүүдэд зохион байгуулж байна.
Хоёрдугаар сарын 10-11-ний өдрүүдэд ил задгай үүссэн хогийн цэг, айл өрх, ААН-үүдийн хог хаягдлыг ачиж, цуглуулах, хотын гол гудамж зам талбай, хотоос гарсан авто замуудын цас мөс, замын тусгаарлах хайс, хашлагыг арчиж угаах ажлыг хотын зүгээс зохион байгуулах бол СӨХ, ААН байгууллагуудын орчны 50 хүртэлх метр нийтийн эзэмшлийн зам талбайг цэвэрлэх үүрэгтэй.
Цэвэрлэгээнд оролцоогүй ААН, байгууллагуудад Хог хаягдлын тухай хууль, Зөрчлийн тухай хуулиар хариуцлага тооцох аж. Иймд бүх нийтийн их цэвэрлэгээнд иргэд, байгууллага, ААН-үүдийг идэвхтэй оролцохыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас уриалжээ.
Ш.ОЧ