Оросын эрдэмтдийг биткойн олборлосон хэргээр шалгаж байна

Хуучирсан мэдээ: 2018.02.10-нд нийтлэгдсэн

Оросын эрдэмтдийг биткойн олборлосон хэргээр шалгаж байна

Оросын эрдэмтдийг биткойн олборлосон хэргээр шалгаж байна

Оросын цөмийн судалгааны төвийн суперкомпьютерийг биткойн олборлохын тулд хулгайгаар ашиглаж байсан гэх эрдэмтдийг энэ долоо хоногт баривчилжээ.

Дээрх эрдэмтэд Саров хот дахь Холбооны цөмийн судалгааны төвд ажиллаж байжээ. Эргэн тойрон төмөр тороор хүрээлсэн энэхүү нууц байгууламжид ЗХУ хүйтэн дайны үед анхны цөмийн бөмбөг бүтээсэн гэдэг. Холбооны цөмийн судалгааны төвийн хэвлэлийн албанаас энэ талаар “Төвийн суперкомпьютерийг хувийн зорилгоор зөвшөөрөлгүй ашигласан тохиолдол гарсан. Энэ хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа” хэмээн мэдэгджээ.

АНУ-ын Цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх холбооны тэргүүн Кинстон Рэйф  орос эрдэмтдийн энэ үйлдэл цөмийн үйлдвэрлэлтэй холбоотой нууц материал, мэдээлэл алдагдах эрсдэл учруулж байна гэжээ. Цөмийн байгууламжийн суперкомпьютерийг аюулгүй байдлыг хангах үүднээс интернет сүлжээнд холбох ёсгүй ажээ. Гэтэл байгууламжийн суперкомпьютер сүлжээнд холбогдсон тухай анхааруулах дохио операторуудад ирсэн байна.

20,000 гаруй хүн мэргэжилтэн ажилладаг нууц байгууламжийн суперкомпьютер нэг секундэд 1000 их наяд үйлдэл хийх хүчин чадалтай ажээ.

Эх сурвалж: thewashingtonpost

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж