Шорт-трейк: Ш.Эмлен эсвэл солонгос залуус уу?

Хуучирсан мэдээ: 2018.02.10-нд нийтлэгдсэн

Пёнчан-2018 өвлийн олимп

Шорт-трейк: Ш.Эмлен эсвэл солонгос залуус уу?

Шорт-трейк: Ш.Эмлен эсвэл солонгос залуус уу?

Өнөөдөр /2018.02.10/ Пёнчан-2018 өвлийн олимпийн шорт-трейкийн эрэгтэйчүүдийн 1500 метрийн медалийн эзэд тодорно. Шорт-трекийн спортын хүчтэй өрсөлдөгчид бол БНСУ, Канадын тамирчид юм.

Канадын Ш.Эмлен, С.Жирард, БНСУ-ын Хван Дэй-Хён, Лим Хю-Жун нарын дунд медалийн төлөөх гол өрсөлдөөн өрнөх болов уу? Дээр нь Нидерландын Ш.Кнэгт, Хятадын Хан Тьян Ю нар медаль хүртэх бүрэн боломжтой. Солонгос гаралтай Орос тамирчин Виктор Ан энэ удаагийн олимпод ирээгүй нь дээрх залуусын боломжийг илүү өндөрсгөж байна.

1500 м-т уралдах тамирчдаас хамгийн том “цол”-той нь мэдээж Канадын Ш.Эмлен болон Хятадын Хан Тьян Ю нар юм. Дөрөв дэх олимпдоо оролцож буй ахмад тамирчин Ш.Эмленийг нас дарж байгаа ч энэ улиралд Хван Дэй-Хён болон Ш.Кнэгт нартай маш хүчтэй өрсөлдөөн үзүүлж байсан. Иймд Ш.Эмлен медалийн тавцанд зогсох боломжтой. Гэхдээ Турин-2006, Ванкувер-2010 олимпийн наадмын шорт-трейкийн 1500 м-ийн уралдаанд аваргалж байсан Өмнөд солонгосчууд Сочигийн олимпод алтан медалиа Ш.Эмленд алдсан. Тиймээс тэд энэ удаа нутагтаа 1500 м-ийн зайн алтан медалиа эргүүлж авчирах амбиц дүүрэн байгаа. Энэ ажлыг гүйцэтгэх гол хүмүүс бол Хван Дэй-Хён, Лим Хю-Жун нарын солонгос залуус байх юм.

Нидерланд тэшүүрийн спортоор шилдэг тамирчин олонтой. Тус улсын тамирчин Ш.Кнэгт богино зайн буюу шорт-трейкийн төрөлд өндөр амжилт үзүүлж байгаа бөгөөд олимпийн наадмаас медаль хүртэж үзсэн, туршлагатай тамирчин юм. Ш.Кнэгт олимпийн медалиа ихэрлүүлэх хүсэл дүүрэн байгаа болов уу?

Ш.Эмлен /Канад/

Хван Дэй-Хён /БНСУ/

Ш.Кнэгт /Нидерланд/

Б.БЯМБАБАЯР

 

 

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж