Гавлын ясан баг хилээр гаргахыг завджээ

Хуучирсан мэдээ: 2018.02.10-нд нийтлэгдсэн

Гавлын ясан баг хилээр гаргахыг завджээ

Гавлын ясан баг хилээр гаргахыг завджээ

Индонез дахь жуулчид ихээр очдог Бали арлын гаалийн ажилтнууд хүний гавалын ясаар урласан хачирхалтай 24 багийг Нидерланд руу хууль бусаар хил гаргах гэж байсан үйлдлийг таслан зогсоожээ. Бали арлын гаалийн ажилтнуудын мэдээлснээр соёлын дурсгал болох тэдгээр зүйлсийг өнгөрсөн сард хууль бусаар хил гаргах гэж байсан тохиолдол хоёр удаа гарсан гэнэ.

Хүний гавлын ясаар урласан тэдгээр зүйлсийг Индонезийн Папуа болон Калимантаны аралд оршин суудаг зэрлэг овог аймгийн соёлын нэг хэсэг гэж таамаглаж байгаа юм.  Багнуудыг нийлэг материалаар хийсэн гэж гаалийн мэдүүлэгт бичсэн байсан хэдий ч шинжилгээнд явуулсны дараа хүний гавлын яс болох нь тогтоогджээ. 

Гаалийн мэргэжилтнүүдийн таамаглаж буйгаар эдгээр зүйлсийг Папуа болон Калимантан, Борнео арлын уугуул иргэдийн зан үйлд хэрэглэдэг эдлэл хэрэглэл гэж үзэж байна. 

Бали арлын гаалийн ажилтнууд хураан авсан зүйлсийг Индонезийн соёлын өвийн төвд шилжүүлэн өгчээ.

Эх сурвалж: AP

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж