Цас орж, үзэгдэх орчин хязгаарлагдана

Хуучирсан мэдээ: 2018.02.10-нд нийтлэгдсэн

Цас орж, үзэгдэх орчин хязгаарлагдана

Цас орж, үзэгдэх орчин хязгаарлагдана

Цаг уур, орчны шинжилгээний газрын мэдээлснээр өнөөдөр зүүн аймгуудын нутаг, төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, хёордугаар сарын 11, 13-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсэг,  хоёрдугаар сарын 12-нд төвийн аймгуудын хойд хэсгээр бага зэргийн цас орж, цасан шуурга шуурах төлөвтэй байна. Тиймээс малчид шуурганд төөрөх, малтайгаа уруудах, осгох, хөлдөх, амь насаа алдах зэрэг эрсдэлээс урьдчилан сэргийлж, хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх, малын бэлчээрлэлтэд онцгойлон анхаарахыг холбогдох албанаас анхааруулж байна.

Хүчтэй цасан шуурганы үеэр үзэгдэх орчин хязгаарлагдаж, автозам, даваа цасанд хаагдан халтиргаа гулгаа үүссэний улмаас тээврийн хэрэгсэл саатах, бөөгнөрөл үүсэх зэрэг хүндрэл гардаг учир хүчтэй салхи шуурганы үед замд гарахгүй байх, зайлшгүй шаардлагатай тохиолдолд хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчихыг анхааруулжээ. 

Ш.ОЧ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж