МАХН-ын II чуулган хоёр дахь өдрөө үргэлжилж байна

Хуучирсан мэдээ: 2018.02.10-нд нийтлэгдсэн

МАХН-ын II чуулган хоёр дахь өдрөө үргэлжилж байна

МАХН-ын II чуулган хоёр дахь өдрөө үргэлжилж байна

МАХН-ын II их чуулган өчигдөр /2018.02.09/ эхэлж,  хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Их хуралд намын анхан шатны байгууллага болох аймаг, сум, дүүрэг, хорооны 1044 төлөөлөгч оролцож байна.

Тус намын өчигдрийн хурлаар намын дүрмийн өөрчлөлтийг хэлэлцэж, баталсан. Албан ёсны баримт бичигт "МАХН-ын дүрэм нь тус намаас эрхлэн явуулах улс төрийн үйл ажиллагаа, түүнтэй холбоотой харилцааг зохицуулахад намын дотооддоо мөрдөх баримт бичиг мөн.Намын гишүүн бүр МАХН-ын дүрмийг чандлан мөрдөнө" гэж заажээ.

Их чуулганаар намын дүрэмд хэд хэдэн өөрчлөлт оруулж байгаагийн нэг нь намаа орчин цагийн улс төрийн бохир явуулгаас хамгаалахын тулд намын дотор буруу бодолтой хүмүүс орохоос сэргийлсэн заалтууд гэдгийг МАХН-ын гишүүд онцлов.

Намын гишүүний батлах авч, нэр дэвшин, намынхаа мөрийн хөтөлбөр, гол зорилтын эсрэг ажилладаг хүмүүсийг хасах, чөлөөлөх асуудал намын дүрэмд оруулах ёстой гэдгийг Их чуулганы төлөөлөгчид хэлж байгаа юм.

Энэ удаагийн хурлаар МАХН-ын шинэ удирдлагуудыг сонгох учиртай. МАХН-ын дарга, дэд дарга нар, ерөнхий нарийн бичгийн дарга, Бага хурал, Гүйцэтгэх товчооны гишүүдийг тус тус шинэчлэн батлана хэмээж буй. 

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж