MYOX нь 1962 онд Москва хотноо хуралдсан ОУОХ-ны чуулганаар бүрэн эрхт гишүүнээр элссэнээр олимпийн наадамд оролцох эрхтэй болсон. Ийнхүү Монголын 13 хүний бүрэлдэхүүнтэй цана, тэшүүр, биатлоны баг анх удаа Инсбрукийн өвлийн IX олимпийн наадамд оролцож, цагаан олимпийн түүхийн шанг таталцсан.
1964 он: 13 тамирчин
1968 он: 7 тамирчин, цана тэшүүр биатлон
1972 он: 4 тамирчин, цана тэшүүр
1980 он: 3 тамирчин, цана, тэшүүр
1984 он: 4 тамирчин, цана
1988 он: 3 тамирчин, цана
1992 он: 4 тамирчин, цана тэшүүр
1994 он: 1 тамирчин, шорт-трек
1998 он: 3 тамирчин, цана шорт-трек
2002 он: 4 тамирчин, цана шорт-трек
2006 он: 2 тамирчин, цана
2010 он: 2 тамирчин, цана
2014 он: 2 тамирчин, цана
2018 он: 2 тамирчин, цана
—————————————————
Давхардсан тоогоор нийт : 54 тамирчин
Гүйлтийн тэшүүрийн Л.Дашням , Л.Цэнд нар хамгийн олон буюу 3 удаа тамирчнаар уралдсан.
Гавъяат цаначин Л.Дорж 6 удаа буюу тамирчнаар 2 удаа ( Лейк Плейсид & Сараево ), дасгалжуулагчаар 4 удаа ( Нагано+ Солт~Лейк+ Торино + Ванкувер ) хамгийн олонтаа ‘олимпдсон’.
Хамгийн ахмад ‘ цагаанчин’ бол С.Данзан ( Инсбрук-1964 , цана , 38 настайдаа ), хамгийн залуудаа олимпод өрсөлдсөн нь Д.Очирсүх ( Нагано-1998 ,цана ,18 настайдаа ) нар ажээ.
Сонирхолтой нь, 1964, 1968 оны олимпод нэг тамирчин гүйлтийн цана ба биатлонд зэрэг оролцохыг зөвшөөрдөг байж.
Эрх олгодоггүй байсан үед Инсбрук-1964 олимпод хамгийн олон буюу 13 тамирчин оролцсон бол болзол нормативтай болсноос хойш Солт-Lейк-2002 наадамд хамгийн олон буюу 4 тамирчин эрхээ авсан билээ.
Ж.ОТГОНЦАГААН