К.Пехштайн, И.Вюст, М.Сабликова нарын шилдгүүд уралдана

Хуучирсан мэдээ: 2018.02.10-нд нийтлэгдсэн

Пёнчан-2018 өвлийн олимп

К.Пехштайн, И.Вюст, М.Сабликова нарын шилдгүүд уралдана

К.Пехштайн, И.Вюст, М.Сабликова нарын шилдгүүд уралдана

Гүйлтийн тэшүүрийн эмэгтэйчүүдийн 3000 метрийн уралдаан өнөөдөр болно. 

Энэ удаагийн олимпийн наадамд олимпийн 5, Дэлхийн 6 удаагийн аварга, Германы алдарт тамирчин, өдгөө 45 настай К.Пехштайн оролцож байгаа нь тун онцлог юм. Лиллехаммер-1994, Нагано-1998, Солт-Лейк-2002, Турин-2006, Сочи-2014 өвлийн олимпод оролцож байсан К.Пехштайн 5 дахь олимпийн наадамдаа өрсөлдөх гэж байна. Олимпийн рекордыг эзэмшигч К.Пехштайн Сочид медалийн гадна үлдэж байсан бол Пёнчанд дахиад үзээд алдахаар шийдсэн бололтой. Түүний медаль хүртэх бодит боломж тун бага. Гэхдээ яагаад болохгүй гэж? 

Пёнчаны олимпийн шорт-трейкийн эмэгтэйчүүдийн 3000 м-ийн зайд уралдах хүчтэй өрсөлдөгчид ерөнхийдөө 30 орчим насны тамирчид байгаа. Чехийн М.Сабликова, Нидерландын И.Вюст нар 30 насыг давж буй тамирчид. Гэхдээ л тэд Пёнчанд медалийн тавцан дээр гарах бүрэн боломжтой. Эдгээр хашир туршлагатай тамирчдаас гадна Нидерландын залуу тамирчин А.Де Йонг, Хятадын Жан Хао, эзэн орны тамирчин Ким Бо-Реун нарыг медалийн төлөө өрсөлдөнө гэж таамаглаж байна. 

М.Сабликова /Чех/

К.Пехштайн/Герман/

И.Вюст /Нидерланд/

Б.БЯМБАБАЯР

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж