Шөнөдөө хүйтний эрч чангарна

Хуучирсан мэдээ: 2018.02.10-нд нийтлэгдсэн

Шөнөдөө хүйтний эрч чангарна

Шөнөдөө хүйтний эрч чангарна

Өнөө маргаашдаа нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурч, шөнөдөө хүйтний эрч чангарахыг анхааруулж байна.

2018 оны 02 дугаар сарын 09-ний 20 цагаас 02-р дугаар сарын 10-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Хангайн уулсаар бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр ширүүснэ. Увс нуурын хотгор, Хүрэн бэлчир, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 38-43 градус, өдөртөө 23-28 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 18-23 градус, өдөртөө 7-12 градус, бусад нутгаар шөнөдөө 26-31 градус, өдөртөө 11-16 градус хүйтэн байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Зарим газраар бага зэргийн цас орно. Салхи хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч зөөлөн цасан шуурга шуурна. Дархадын хотгор болон Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 28-33 градус, өдөртөө 21-26 градус, бусад нутгаар шөнөдөө 24-29 градус, өдөртөө 14-19 градус хүйтэн байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Зарим газраар бага зэргийн цас орж, цасан шуурга шуурна. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч шөнөдөө нутгийн баруун хэсгээр 30-35 градус, бусад нутгаар 25-30 градус, өдөртөө бүх нутгаар 15-20 градус хүйтэн байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 хүрч ширүүснэ. Шөнөдөө 31-33 градус, өдөртөө 18- 20 градус хүйтэн байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орно. Өдөртөө цас орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч, явган шуурга шуурна. Хүйтэрч Өмнөговийн нутгаар шөнөдөө 21-26 градус, өдөртөө 11-16 градус, бусад нутгаар шөнөдөө 25-30 градус, өдөртөө 14-19 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Ялимгүй цас орно. Салхи хойноос секундэд 7-12 метр, явган шуурга шуурна. Шөнөдөө хүйтэрч Яармаг-Сонгины орчмоор 33-35 градус, бусад хэсгээр 27-29 градус, өдөртөө 17-19 градус хүйтэн байна.

2018 оны 02 дугаар сарын 11-нээс 02 дугаар сарын 15-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

Хоёрдугаар сарын 13-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн цас орж, цасан шуурга шуурна. Бусад хугацаанд цас орохгүй. Салхи ихэнх хугацаанд зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 11,12-нд өдөртөө хүйтний эрч суларч Увс нуурын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 33-38 градус, өдөртөө 18-23 градус, Дархадын хотгор болон Хүрэн бэлчир, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 27-32 градус, өдөртөө 13-18 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 15-20 градус, өдөртөө 0-5 градус, бусад нутгаар шөнөдөө 21-26 градус, өдөртөө 6-11 градус хүйтэн байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж